Кардашианы дүү “PUMA”-ийн нүүр царайгаар тодорчээ
Америкийн реалити шоуны од Ким Кардашианы отгон дүү Кулиа Женнер алдарт "PUMA” брэндийн нүүр царайгаар тодорч, хамтран ажиллаж эхэлсэн талаар "www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр өөрийн инстаграм хуудастаа тус брэндийн бэлэн хувцсаар гангарсан зургаа нийтлээд "Мөрөөдөл минь эхнээсээ биеллээ” гэж бичсэн байна.
Кулиа өнгөрсөн онд зөвхөн зар сурталчилгаанаас нэг сая ам.долларын ашиг олжээ.
"PUMA” брэндийг өмнө нь дуучин Рианна сурталчилж, хоёр жил орчим нүүр царайгаар нь ажилласан билээ.
Б.Дэлгэрцэцэг
http://www.shuud.mn/content/read/478805.htm