Истанбулд дахин сонгууль явуулна

Истанбулд дахин сонгууль явуулна

 

Өнгөрсөн гуравдугаар сард Туркт болсон орон нутгийн сонгуулиар Истанбул хотод сөрөг хүчин ялалт байгуулсантай холбогдуулан тус хотод дахин сонгууль явуулах шийдвэрийг Туркийн Сонгуулийн хороо гаргажээ.

Истанбул хотод сөрөг хүчний Бүгд найрамдах ардчилсан нам цөөн хүний саналаар ялалт байгуулсныг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам судалж, “олон тооны зөрчил болон авлига”-ыг илрүүлсэн байна.

Харин Бүгд найрамдах ардчилсан намын орлогч дарга Онурсал Адигузель мэдэгдэхдээ, дахин сонгууль явуулахаар болсон нь Шударга ёс, хөгжлийн намыг ялсан явдал хууль ёсны бус байсныг илтгэж байна гэжээ.

Туркийн хамгийн том хотод ирэх зургадугаар сарын 23-нд санал хураалт явуулахаар болсон байна.

“Дахин сонгууль явуулах болсон шалтгаан нь сонгуулийн штабын зарим ажилтан төрийн албан хаагч биш байсан бөгөөд зарим дүнгийн хуудас гарын үсэггүй байсантай холбоотой” гэж Сонгуулийн хорооны Шударга ёс, хөгжлийн намын төлөөлөгч Режеп Озель хэлжээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen