Марк Цүкерберг эхнэртээ унтахад нь туслах төхөөрөмж бүтээжээ

Марк Цүкерберг Фэйсбүүкийг үүсгэж хүн төрөлхтнийг хооронд нь хил хязгааргүйгээр холбосон ачтан гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэгвэл тэрбээр өөрийн гоц ухааныг ашиглан ээж нарт, тэр дундаа эхнэртээ зориулж нэгэн төхөөрөмж бүтээжээ. 34 настай тэрбумтан эр эхнэр Присцилла Чанд зориулж, шөнө тайван амрахад нь туслах нэгэн төхөөрөмж бүтээснээ олонд танилцуулсан байна. Өдгөө хосууд гурван настай Максим, нэг ойтой Аугуст охидоо өсгөж буй юм. Харин хүүхдүүдээ асрахын тулд эхнэр нь маш их ядарч байгааг харсан нөхөр нь эхнэртээ зориулж уг төхөөрөмжийг бүтээжээ. 

Цүкерберг "Ээж байна гэдэг маш хэцүү ажил. Охидоо төрүүлснээс хойш Присцилла шөнө тайван унтаж чадахаа больсон" хэмээгээд өөрийн зохион бүтээсэн төхөөрөмжийн зургийг оруулсан байна. Мөн тэрбээр "Эхнэр маань шөнө дунд гэнэт сэрээд утасныхаа цагийг харж, хүүхдүүд нь сэрэх цаг болсон эсэхийг шалгадаг. Гэхдээ үүнээс болж ядаргаанд орсон тул эргэж унтаж чадахаа больсон" гэсэн байна. 

Харин Марк өөрийн бүтээсэн бяцхан хайрцагны "ид шид"-ийг тайлбарлахдаа энэхүү төхөөрөмж орных нь дэргэд байрлах бөгөөд өглөөний 6-7 цагийн хооронд сулхан гэрэл гаргах бөгөөд хэрвээ эхнэр нь үүнийг харвал тэдний хэн нэгэн нь хүүхдүүдийнхээ өрөө рүү явах цаг болсон гэдгийг ойлгодог аж. Харин цаг нь болоогүй тохиолдолд гэрэл унтраатай байж, унтаж буй эхнэрийг нь сэрээдэггүй байна. 

Энэхүү төхөөрөмж эхнэрт нь маш их хэрэг болж байгаа бөгөөд одоо эхнэр нь шөнө дунд гэнэт сэрж утасныхаа цагийг хардагаа больсон гэнэ шүү. "Одоо эхнэр маань шөнө дунд сэрсэн ч хайрцаг руугаа хараад цаг болоогүй байгаа юм байна гэдгийг ойлгоод буцаад тайван унтдаг болсон" хэмээн тэрбээр Фэйсбүүктээ бичжээ. Үүнийг нь үзсэн хүмүүс түүнийг шагшин магтаж, эерэг санал сэтгэгдлээ харамгүй бичсэн байна. 

Эх сурвалж www.wikimon.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen