ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 40 САЯ ДОЛЛАР БАЙТУГАЙ ХӨРӨНГӨ Ш.БАТХҮҮД БИЙ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 40 САЯ ДОЛЛАР БАЙТУГАЙ ХӨРӨНГӨ Ш.БАТХҮҮД БИЙ

 

40 сая ам.доллар байтугай хохирол барагдуулах хөрөнгө "Жаст"-ын Ш.Батхүүд бий. Түүнээр хохирлыг заавал барагдуулах ёстой гэж үзэж байгаа. Хэрэв барагдуулж чадахгүй бол "Эрдэнэт" үйлдвэрийн дарга болон ТӨБЗГ-ын даргатай хариуцлага тооцно. 9 сар хүртэл төл гэсэн үүрэг өгсөн. Харин зарим хөрөнгөө хууль хяналтын хүмүүс рүү шилжүүлсэн асуудал бий. Иймд энэ хөрөнгийг буцаан олж хохирлыг барагдуулах ёстой. Яагаад гэвэл тэр бол хууль бусаар олж авсан хөрөнгө. Хууль, хяналтын байгууллагын удирдлагууд яагаад солигдсон юм бэ. Тэд олох ёстой. Эрдэнэтийн 49-тэй холбоотой томилогдсон хуульчид бий. Хувьтөгөлдөрийн Идэр, Мишигийн Батсуурь гээд хүмүүсийг хөөж явуулах ёстой. Ерөнхий шүүгчийг хурдан томилоосой гэж хүсэж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen