Чой.Батзэвэг: "Хүмүүсийн хоорондийн харилцаа амьгүй болж байна"
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Соёлын төвд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Чой.Батзэвэгийн зохиол “СҮҮДРИЙН АМЬДРАГЧИД” нийгмийн жүжиг тоглогдохоор болжээ. Жүжгийн зохиолын тухай найрууллагын онцлогийн талаар кино жүжгийн зохиолч, найруулагч Чой.Батзэвэгээс ярилцлага авснаа та бүхэндээ хүргэж байна.
- “Сүүдрийн Амьдрагчид” жүжгийн зохиолынхоо тухай мөн тус жүжиг юуны тухай хүүрнэх вэ?
- Юуны өмнө танай сайтын уншигч нарт хавар цагийн мэндийг хүргье. Би энэ жүжигээ 2018 онд бичсэн юм. Жүжгийн зохиол ерөнхийдөө өнөөгийн нийгмийн хүмүүсийн хоорондийн харилцаа амьгүй болж бүгдийг хялбарчилсан сэтгэлгээ рүү орж буйг тод томруун харуулахыг зорьсон. Хүмүүсийн эрх мэдлийн төлөөх шунал, хүнд суртал, ёс зүйгүй эрээ цээргүй буруу хандлаганд хүүхдүүд хэрхэн татагдан орж байгааг илүү их тусгаж өгсөн жүжиг болсон. Жүжгийн зохиол бол үгээр бүтэхээс гадна дүрээр илэрдэг юм.
- Та өөрөө зохиолоо бичээд бас өөрөө найруулагчаар ажиллаж байгаа гэсэн. Ер нь найруулагчаар ажиллахад хүндрэл гарч байна уу?
- Найруулагчаар ажиллана гэдэг хүн бүрийн барьж аваад байдаг зүйл биш. Уран бүтээлийн тоглолт найруулах нэг өөр шүү дээ. Жүжгийн зохиол,жүжигчинийг шинээр бий болгон гэдэг. Найруулагч хүний хамгийн том гэмээр хүндрэл юм. Бүхэл бүтэн жүжиг найруулахад хамгийн хүндрэлтэй зүйл бол. Ор жүжиглэж байгаагүй хүмүүсийг жүжигчин болгож дахин өөр хүнийг бүтээлгэж байгаа нь хүндхэн санагдаж байна. Харин жүжиг найруулж тайзнаа тавина гэдэг маань. Өөрийнхөө оюун санааны мэдлэгийг дуустал нь хөдөлмөрлөж, бусдаас илүү сэтгэхийг найруулагч гэнэ. Өөрийнхөө зохиолыг өөрөө найруулж зогсоход надад нэг зүйл бодогдож байна. Чой.Батзэвэг ахиад өөрийгөө өөр ертөнцөд төрүүлэх гээд байх шиг тийм сонин этгээд гэмээр мэдрэмж сэтгэл дотор төрч байна даа.
- Тухайн жүжиг хичнээн жүжигчнээс бүтээж байгаа вэ? Ямар хүмүүсийг жүжигт тоглуулж байгаа бэ?
- Жүжиг бол таван гол дүрээс бүтээж байгаа. Тэгэхээр таван жүжигчин таван шинэ дүрийг бүтээж байна, аа гэсэн үг юм. Таван дүр таван өөр дүрд, өөр хүнд хувирч байгаа юм. Туслах дүрд 10 хүн хамтран тоглож байна. Жүжигт ерөнхийдөө ямар ч мэргэжлийн жүжигчинг авч тоглуулаагүй. Жүжигчин болох хүсэл сонирхолтой, эрмэг зоримог, эрч хүчтэй, тэвчээр шаардсан тийм хүүхдүүдийг, жүжигчдийг сонгон шалгаруулж аваад жүжгийн бэлтгэл ажил ерөнхий дөө 20 хувьтай явагдаж байна.
- Ер нь өмнө хөдөө орон нутгийн соёлын төвийн тайзнаа бүрэн хэмжээний жүжиг тоглогдож байсан түүх байдгийм болов уу?
- Миний мэдэхийн 2000 он гарснаас хойш бүрэн хэмжээний жүжиг сумын соёлын төвд тоглогдоогүй байх. Өмнөх онуудад тавигдаж байсанг мэдэхгүй. Тэгэхдээ тавигдаж байсанг бас үгүйсгэж болохгүй. Ихэвчлэн аймгийн театруудад тоглогдож байснаас суманд үгүй байх. Тийм болохоор Хужирт сумын Соёлын төвийн хамт олон бид зоригтойхон чадахаасаа чадах хүртлээ хийгээд үзье гэсэн их том зорилго өмнөө тавиад хамтран ажиллаж байна,аа гэж ойлгож болно.
- Таны жүжиг ямар найрууллагын онцлогтой вэ?
- Жүжигт орж болох бүхэл зүйлийг оруулахыг хичээж байна. Хүний тусгалаар тольтой ярилцаад тусгал нь үлдэж буй жүжигчний дүрс тэрбатугай энэ жүжигт орчин үеийн элэглэл, бүжгийг хүртэл тусгаж байгаа нь жүжгийн найрууллагын гол онцлог ч байж мэдэх юм.
- Яагаад заавал Өвөрхангай аймгийн Хужирт сумын Соёлын төвийн тайзнаа тоглуулахаар болсон юм бэ?
- Би юм хийж чаддаг. Бүтээлээс бүтээлийг төрүүлж чаддаг тийм хүмүүстээ учрах гэж Хужирт сумын Соёлын төвийг сонгосон юм. Цаг нь болоод ирэхээр аливаа бүтээл хэн нэгэнд дурсамж, түүх болж үлддэг хойно Хужирт суманд бол энэ жүжиг түүх, дурсамж болж Соёлын төвийн уран бүтээлчдийн урын санд түүх болгон үлдээх гэж би зорилго тавьсан. Харин хэр бүтээл болсонг үзэгчдэд нууц хэвээр үлдэнэ биз дээ.
- Жүжиг хэдэн сард тоглодог билээ ?
- Жүжиг маань ирэх таван сарын эхээр хоёр удаа тоглогдоно. Бидний ажлын зав зай гарвал бусад сумуудад тоглох санаа байгаа. Гэхдээ яг хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй юм.
- Энэ жүжгийг үзсэнээрээ үзэгчид юуг ойлгож авах вэ?
- Миний найруулсан, тоглосон жүжигнээс хүмүүс уянгыг, ухааралыг, эргэлзүүлэн бодох бодлыг, гунигийг амтлаж, үнэнч хайрыг, гэр бүлийн зөрчилдөн гэх мэт олон зүйлийг авч гарна гэдэгт би итгэж байна.
- Ярилцлага өгсөн танд баярлалаа.
- Та бүхэнд гэсэн баярлалаа. Яриагүй орхисон зүйлийг нууц хэвээр үлдээгээд шинийг бүтээх болтугай.