ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ А.И.ПЛИЕВ: Эцсийн тулаанд уухайлан ордог эр бол жинхэнэ Монгол цэрэг
“Би хамгийн гайхалтай цэргийг Монгол цэрэг л гэнэ. Орос дайчин сүүлийн сумаа өөртөө гэж үлдээдэг байхад , Монгол цэрэг сүүлийн сумаа ч дайсандаа шигтгээд “нэгийн албал солио, хоёрыг албал хожоо” гэдэг.
Үхэхдээ заавал дэр авч үхнэ гэдэг нь Монгол цэргийн цусанд байдаг шинж. Бүх сумаа
буудаж дуусгачихаад өч төчнөөн дайсны эсрэг винтовоо далайгаад дайрч байсан Монгол цэргийг би үзсэн юм шүү ”...
"Олон тооны дайсантай тулалдсаар ганцаар үлдэж сүүлчийн сум, гранатаа өөртөө бус дайсандаа зориулаад үлдсэн ганц хутгаа далайн эцсийн тулаанд уухайлаан ордог эр цэрэг бол жинхэнэ Монгол дайчин билээ" хэмээн үнэлжээ.
Бат-Амгалан Хөх Морит