Миний ардын ”буруу”

Миний ардын ”буруу”

Офшор бол хар муухай юм гэж иргэд буруу ойлгоод байгаа юм байх. Уул нь татварын л хөнгөлөлтийн асуудал юм байна. Мөн Оюутолгойг маш сайн гэрээ болгосныг мөнгөнөөс өөр юм бодохоо байсан манай ард иргэд мөн л ойлгохгүй байгаа бололтой. Ноён СБаярцогтын ярилцлагыг харахад бид өөрсдөдөө л гомдох ёстойгоо улам бүр ухаармой.

Өдий хугацаанд хүртэл төлөвшөөгүй, тэр үеийн дүрсгүй нөхөд төр самарч засгаа дараалан залж, ордонд архидалт хавтгайрч байсан дурсамж үндсэн хууль буруутай нь анх илэрсэн онц цагт багтав. Өдгөө болоод байгаа засаглалын хямралд ч үндсэн хууль буруутай. З.Энхболд намын дарга болсон хэрнээ Спикер болчихоод гүйцэтгэх засаглалаа багалзуурдаад сууж байсан. МАН ялаад мөн л намын дарга нь спикер болсон. Үүнд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт тээгээд байгаа Үндсэн хууль нэг л болохгүй байгаа гэж манай цоорсон, цойлсон улс төрчид ярих болж дээ.

АНУ -ийн том сургуулиадад очиж оюуны бядаа сорьж явдаг, эх орондоо ирж очин байдаг. улс төрчдийнхөө санаж сэтгэж  буйг нь  ойлгоход бидний оюуны ухааны бяд дутах бололтой.  Зарим том улс төрчдийнхөө  зүтгэлийг ойлгохгүй яваа миний арихд ер нь  буруутай юм уу даа.

9,2 тэрбум ам долларыг офшорт "ном журам ”аар нь хадгалуулсан байх хардлагад өртөөд байгаа Оюутолойн алаг үнээг дэлэн дүүрэн сүүтэй хөтөлж ирэх ёстой С.Баярцогт монголын эдийн засаг даанч 10-хан тэрбум америк долларт эргэлдэж байна даа гэж чамлангуй ярьж сууна.

Ард биднийг маш муу соён гэгээрүүлж байгаа тул С.Баярцогт нарын гэрээ хэлцлийн том нүүдлийг ойлгохгүй хэдхэн сая долларыг нь илчилнэ, хураана барина гэж хавчиж байгаа бололтой.  Мөн үе үеийн төр засгийн үрж ирсэн утааны эсрэг 132 тэрбумын суут санааг нь ойлгохгүй жагсаж, түшээдийн нойргүй хонож зовоод яваад байгаа сэтггэлийг гүйцэхгүй суугаа бид буруутай л болчих гээд байна. Бохио жавжиндаа мартаж хуралд орж ирээд хоёр зажилсных нь төлөө муулж эхэлдэг "донтой” болсон юм байх .

Энэ төр нь улс нэг л болохгүй, мөнгө цалин муутай байгаад гадаад зах зээлдэх ханшийн уналт АН-ын  төр барих үеийн гол буруутан байсан. МАН-ын хувьд одоо ч уналт хямрал үргэлжилсээр байгаа нь АН-ын хамаг буруу байсан. Одоо харин ер нь 25 жил бид яагаад өөдөлсөнгүй вэ, агаад азийн Бар биш өрийн сав улс болчихов гэхээр МАНАН дуу нэгтэйгээр бид  олигтой төр бариагүй буруутан нь ҮНДСЭН ХУУЛЬ гээд ам нэгтэй ярьж сууцгаана.

Нэгэн хүний амьдарлын ид насны дэн талтай тэнцэх 25 жилийн ард талаас нь илүү нь ядуу , 99 хувийн хятадын импортлогч, утаат агаарт иргэд нь хавдараар талийж, ураг хэвлийдээ хордон цоорхой зүрхтэй төрж, Солонгосын сүмийн өмнө хагалгааны мөнгө гуйж бөхөлзөж байхад манай улс төрчид дараагийн сонгуулийн дүр зургаа буулгаж намба алдахгүй ярилцгага өгсөн шиг, уран зальтай, ухаантай жиргэсээр сууцгаана.  Тэр жиргээнд өдөр бүр нэг хөөрхөн "мөөмтэй” хүүхэн нэмэгдэж манай улс төрчид уралдан дагаж сошиалын цэнгэл эдлэн суудаг.

Харин миний ардын хөөрхий муу файст утаа угаарт хордсон бяцхан үрээ үхэлтэй булаалдсан эхчүүдийн тус дэм гуйсан "пост” шайр царайчлан нэмэгдсээр байна.

Үүнд ч бас үндсэн хууль ч буруутай гэж мэднэ. Өөрийгөө  хамгаалаад утаатай тэмцэхэд оролцоогүй миний ардын  буруу гэсэн соён гэгээрүүлэлт эхэлчихээд байна.

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

http://www.shuud.mn/content/read/478403.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen