МАН-ын бүлгийн дарга эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгүүлжээ
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаан өнөөдөр болж Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын бүлгийн дарга Б.Галцогийг огцруулсан байна.
Тодруулбал Б.Галцог нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Иргэн Ц-ийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэмт хэргийг өдүүлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлжээ.
Иймд тус дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч, МАН-ын бүлгийн даргагэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсантул хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар огцруулсан байна. Ингэснээр тус дүүргийн ИТХ-д МАН-ын бүлэг 18-н суудал бүхий төлөөлөлтэй болсон байна.