Сэтгүүлчийг гэм буруугүй гэж шүүх шийдвэрлэв
2019 оны 03-р сарын 6-ны өдөр хуралдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс www.Dorgio.mn сайт (сэтгүүлч А.Баярмаа) болон иргэн А нарт 2018 оны 05-р сард БЗД-ийн цагдаагаас оногдуулсан торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэв. Ийнхүү цагдаагийн шийтгэвэр хууль бус байсныг шүүхээс тогтоолоо.
Эргэн сануулбал dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа нь Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдлийн талаар хэд хэдэн нийтлэл гаргаж, хууль бус үйлдлийн баримтыг дэлгэсэн юм. Үүнийх нь төлөө СХЗГ-ын дарга Г.Гантөмөр сэтгүүлчийг удаа дараа цагдаад өгч тухай бүрд нь цагдаа шалгаж сэтгүүлчийн нийтлэл нь бусдыг гүтгэсэн, доромжилсон худал мэдээлэл агуулаагүй байна хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Гэвч 2018 оны 5-р сард БЗД-ийн цагдаа н.Хосбaяр илт хууль бус шийдвэр гаргаж сэтгүүлчид торгууль оногдуулсан байдаг. Үүнийг гаднын нөлөөнд автаж, хэт нэг талыг барьсан, хууль бус шийтгэвэр оногдууллаа хэмээн сэтгүүлч үзэж шүүхэд гомдол гаргаснаар сэтгүүлчийн гэм буруугүйг шүүхээс тогтоолоо.