MУСТА Г.Батсүх “машины хонжвортой” тоглолтондоо бэлдээд завгүй явна

MУСТА Г.Батсүх “машины хонжвортой” тоглолтондоо бэлдээд завгүй явна

 

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин СТА Г.Батсүхийг олон нийт хөтлөгч гэдгээр нь илүү таних биз ээ. Томоохон арга хэмжээг хөтлөх хөтлөгчдийн нэгд зүй ёсоор ордог тэр Монголын эрэлттэй хөтлөгчдийн нэг. Тайзнаа хөтлөгч хийж, дуулж хуурдаж түмэн олондоо хүндлэгдсэн энэ эр МУГЖ Д.Ганхуягийн гарын шавь гэдгээр бахархах дуртай юм билээ. МУГЖ Д.Ганхуяг бол олон мундаг шавь нарыг төрүүлсэн, манай урлагийн түүхийн хуудсыг чимж буй эрхэм. Ийн сайн багшийн удирдлаганд боловсорч Монголын нийтийн дууны урлагт өөрийн гэсэн нэгэн өнгө төрхийг бүрдүүлж яваа авьяаслаг залуу энэ сарын 16-ны 19.00 цагт UB паласын концертын их танхимд "ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ЭХ ОРОН-3” тоглолтоо хийх гэж байна.

Энэхүү тоглолтоо жил бүр уламжлал болгон хийдэг бөгөөд энэ жил гурав дахь удаагаа хийж байгаа ажээ. Энэ жилийн тоглолтын онцлог нь үзэгчид дундаас азтан шалгаруулах ба супер азтан нь “Nissan Liaf” машины эзэн болох юм.  Тоглолтонд МУГЖ Б.Ганчимэг, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ М.Бямбажав, МУСТА Б.Батболд тэргүүтэй олон уран бүтээлчид ая дуугаа өргөн Монгол эрчүүдтэйгээ эх орон юугаан магтан дуулна.

 Тасалбар захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг 99195408, 88045408, 91769999, 90892222 дугаараар холбогдож аваарай.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen