"Цэнхэр үст" Э.Цэрэн нас барсан хүний нэр зургийг ашиглаж, олон нийтэд ташаа мэдээлэл түгээжээ
Цэнхэр үст Э.Цэрэн болон талийгаач Ч.Чамин-Эрдэнэ ах Ч.Гэрэлхүү нар өөрийн фэйсбүүктэй "Загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн сүүлийн гэрчийг устгалаа. Г.Улсболд гэх энэ залуу нь өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр ОО-ын өрөөнөөсөө нас барсан байдалтай олдлоо" хэмээн бичсэн байдаг. Улмаар нас барсан, талийгаач Г.Улсболд гэх залуугийн зургийг олон нийтэд дэлгэжээ.
Тэгвэл Скаутын холбооноос албан ёсоор мэдэгдэл гаргаж, Г.Улсболд гэх залуу нь өнгөрсөн оны 10 дугаар сард ОХУ-д явж байхдаа амиа алдсан талаар мэдэгджээ. Тодруулбал, "Монголын Скаутын Холбооны удирдагч багш Г.Улсболд агсны талаар гадуур тархаад байгаа талийгаач Чамин-Эрдэний хэрэгтэй гэрчийн холбоотой гэх мэдээлэл ор үндэсгүй худал болохыг мэдэгдэж байна. Уг хэрэг 2018 оны 10 дугаар сарын 24нд гарсан бѳгѳѳд талийгаач Г.Улсболд нарын хүмүүс 2018 оны 10 дугаар сарын 22-27ны ѳдрүүдэд ОХУ.ын Удаан-Үд хотноо явж байсан нь хѳдлѳшгүй нотлох баримттай юм. Ийм нийт скаутууд та бүхнийг худал мэдээллийг дэвэргэж цааш нь тараахгүй байхыг хүсч байна. Талийгаачийн ар гэрийн зүгээс цагдаагийн байгууллагад хандсан бѳгѳѳд хууль ёсны арга хэмжээ авахыг хүлээж байна" гэжээ.
Ийнхүү Цэнхэр үст Э.Цэрэн нь олон нийтэд худал ташаа мэдээлэл өгч, нас барсан хүний нэрийг барин зохисгүй үйлдэл гаргасан тул талийгаач залуугийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.
Б.Аз