Ж.Бат-Эрдэнэ: Талийгаач Т.Гомбосүрэн зүтгэлтэй сайн залуу байсан

Ж.Бат-Эрдэнэ: Талийгаач Т.Гомбосүрэн зүтгэлтэй сайн залуу байсанЗам,  тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагандаа  энэ салбарт ирэхдээ олон ажлыг хийж хэрэгжүүлнэ гэж зорьсон. Зорьсон ажлууд маань эхнээсээ УИХ, Засгийн газрын төвшинд шийдэгдээд  явж байх үед ажлаа өгөхөд хүрсэн. Хийж эхэлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынхаа үр дүнг нь хараагүйдээ жаахан  харамсалтай л байлаа. Миний хувьд зам тээврийн хөгжлийн салбарт олон ажлыг эхлүүлсэн.

Энэ бүх эхлүүлсэн, хэрэгжүүлж байгаа бодлогын чанартай ажлуудыг үргэлжлүүлээд явах, салбараа сайн ойлгодог хүн ирээсэй гэж хүсч байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд  наймдугаар сарын 9-ний  орой гарсан хүн амины хэргийн талаар ташаа мэдээлэл их гарсан. Талийгаач залуу  Хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга хийдэг.  Нэг ёсондоо, сайдын ажилд хамгийн их тус дэм болох ажлыг хийж байсан гэж хэлж болно. Яамны ажил хэр явж байгаад хяналт дүгнэлт шинжилгээ хийж түүнийх нь дагуу би үүрэг даалгавар өгч засаж залж явдаг чухал алба шүү дээ. Бид  гар нийлээд сайхан ажиллаж байсан. “Намайг ажлаа өг« гээд шахсан мэтээр л бичээд байгаа юм. Тийм юм байхгүй ээ. Сүүлд талийгаачийн гэрт очиход ээж нь “Миний хүү өөртэй чинь ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байсан” гэж байсан. Үнэхээр томоотой залуу байсан. Өгсөн үүрэг даалгаврыг  шуурхай гүйцэтгэдэг, зүтгэлтэй сайн  залуу  байсан.

Б.Махбал бас л сайн төрийн албан хаагч, хуульч хүн. Би Б.Махбалыг  тус газрын даргаар томилсон нь үнэн. Яамны бүх л бичиг баримт бүгд Б.Махбалаар хянагддаг байсан. Хамгийн сүүлд талийгаач  яамны бүх газрын хагас жилийн ажлыг дүгнэж танилцуулаад  надаар гарын үсэг зуруулсан. Хэвлэлийнхний бичээд байгаа шиг ноцтой асуудал шалгасан энэ тэр асуудал байхгүй хэмээжээ.

http://shuurhai.mn/n/3424

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen