"Чанъэ-4" төхөөрөмжийн цуглуулсан мэдээллийг танилцуулна
БНХАУ-ын “Чанъэ-4” төхөөрөмжийн цуглуулсан мэдээллийг дэлхий нийтэд дэс дараалалтайгаар танилцуулна гэж тус улсын Инженерчлэлийн академийн мэргэжилтэн, сар судлах хөтөлбөрийн ахлагч У Вэйрэнь мэдээлэв.
Тэрбээр энэ тухай ням гарагт эхэлсэн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын уулзалтын үеэр мэдэгджээ. Сарыг судлах зорилгоор хөөргөсөн “Чанъэ-4” төхөөрөмж нь өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд сарны ар талд амжилттай газардсан билээ.
У Вэйрэний хэлснээр, уг төхөөрөмж нь одоо унтлагын горимоос сэргэж, шинэ мэдээлэл цуглуулж байгаа ажээ. Мөн тэрбээр, БНХАУ энэ оны эцсээр сарнаас сорьц цуглуулж, дэлхийд авчрах зорилгоор “Чанъэ-5” төхөөрөмжийг хөөргөнө гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Ангараг гарагийг судлах төхөөрөмжийг 2020 онд тойрог замд оруулахаар төлөвлөж байгаа ажээ.