Гвен Стефани: Нас нэмэх нь айх зүйл биш

Америкийн уран бүтээлч, дуучин Гвен Стефани "Өглөөний мэнд Америкчуудаа” шоу нэвтрүүлэгт зочноор уригдаж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

Гвен Стефани: Нас нэмэх нь айх зүйл биш

 

-Таны өөрчлөлт их таалагдаж байна шүү. Өмнөхөөсөө илүү үзэсгэлэнтэй харагдаж байна?

 

-Маш их баярлалаа. Би их хичээсэн юм. Энэ онд илүү эмэгтэйлэг болохыг хүссэн. Тиймээс л өөрийгөө өөрчлөхийг хүслээ. Энэ жил миний жил байх болно. Гадаад төрх шигээ гайхалтай харагдах гайхалтай олон уран бүтээлийг гаргана. Фэнүүд минь их удаан хүлээж байна. Миний дуу хоолойг санаглазсан бүхэнд "Тун удахгүй эргэн ирнэ” гэж хэлмээр байна. Тэвчээртэй байгаарай.

 

-Яагаад уран бүтээл гаргахгүй ингэж их удав?

 

-Их завгүй байлаа. "Дуу хоолой” шоуг шүүгээд тун завгүй байсныг та бүхэн харсан байх. /инээв/ Авъяастануудыг хайсан гэхэд болно.

 

-Та 47 настай.

 

-Тийм ээ. Би 47 настай. Бусад шиг насаа худлаа хэлмээргүй байна. Би өөрөөрөө бахархдаг. Би өөрийнхөө бүх зүйлд дуртай. Нас минь надад захирагдахгүй байгаа ч үлдсэн цаг хугацаандаа жаргалтай амьдрахыг хүсч байна.

 

-Эмэгтэйчүүд хөгшрөхөөс айдаг?

 

-Нас нэмэх айх зүйл биш. Бүх зүйлээс таашаал авдаг хүн хэзээ ч тоонд захирагдахгүй. Тиймээс насандаа санаа зовоод суух хэрэггүй. Зөвхөн аз жаргалын төлөө амьдар.

 

 

-Шинэ он солигдохтой зэрэгцэн таны инстаграмдаа бичсэн зүйл анхаарлыг татсан. "Чинийхээ гараас атгаад цаашаа явмаар байна” гэх пост. Энэ ямар учиртай өгүүлбэр вэ. Миний бодлоор энэ пост хуримын тухай өгүүлж буй мэт санагдсан?

 

-Бүх талаар ойлгож болно. Хурим, сүй тавих, салалт, хагацал гэх мэтээр ойлгож болно. Гэхдээ ганцхан хариулт нь миний постод хариулж чадна.

 

-Блак Шелтон та хоёр шүүгчийн ширээний ардаас дотноссон. Түүнтэй хайрын холбоо үүсгэн хэмээн бодож байсан уу?

 

-Үгүй ээ. /инээв/ Бид шүүгчээр ажиллаад хоёр жилийн дараа л анх удаагаа болзоонд явсан. Тэр үеэс л миний бүх анхаарал түүн дээр төвлөрчихсөн. Нэг л мэдэхэд бид хайртай хос болчихсон байсан. Бүх зүйл хэтэрхий хурдан болсон. Яг л нэг нэгэн рүүгээ тэмцүүлж буй бүх зүйлс шиг.

 

-Таны хөвгүүд Блакийг хэрхэн хүлээн авав?

 

-Их сайнаар хүлээж авсан. Хүүхдүүд минь хэтэрхий жаахан ч гэсэн тэд миний сонголтыг хүндэтгэсэн. Хүү минь Ээжээ та л жаргалтай байх ёстой” гэж хэлсэн. Үнэнийг хэлэхэд хүүгээсээ ийм үг сонсоод сэтгэлээр их унасан шүү. Гэхдээ би өөдрөг хүн учир энэ бүхнийг бэрхшээл гэж бодоогүй.

 

-Та хоёр хуримаа хийх үү. Өнгөрсөн онд сүй тавьцгаасан гэх мэдээлэл нэг хэсэг хэвлэлээр гарцгаасан?

 

-Хуримын талаар бодож байгаа. Бид жаргалтайгаар цаашаа амьдрах хэрэгтэй. Хайртай бол гэрлэх л хэрэгтэй. Заавал хэн нэгнээ хүлээлгэх хэрэггүй. Бид сүй тавиагүй.

 

 

-Та хоёр өнгөрсөн амьдралаа бүхэлд нь мартаж чадсан уу?

 

-Тийм ээ. Мартаагүй байсан бол энэ бүхнийг эхлүүлэхгүй байсан. Би шархалсан. Өнгөрсөн шархалсан дурсамжтайгаа амьдрахаас айж байна. Дахин шархалж магад гэхдээ би энэ талаар бодмооргүй байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen