Иргэдээ "алагчлан үзсэн" кабелийн телевизүүд

Иргэдээ "алагчлан үзсэн" кабелийн телевизүүд

 

Жил бүрийн шинэ жилээр хошин урлагийнхны теле жүжгийг хүлээж суудаг нь нууц биш. Нэг үгээр шинэ оноо өвлийн инээмсэглэл, мөнгөн үдэшгүйгээр төсөөлөхөд ч бэрх болж. Он солигдох мөчтэй зэрэгцэн инээд бэлэглэх хошин урлагийнхны бэлтгэсэн зүйлийг үзнэ. Ингэж гэмээ нь шинэ жилийн үдэш болж байгаа мэтээр төсөөлдөг болж, угаастэгжч сургаж л дээ. Харин энэ жил хошин урлагийнхан, кабелийн телевизүүд нийлээд ард иргэдэд томоос том "салаавч” өгөх шиг л боллоо.

 

Зөвхөн Юнивишн гардаг айлууд л ухрааж ирээд л видео санд нь төлбөр төлөн байж орж байгаад л үзэх юм байна. Гэхдээ өрх бүр үзэх боломжгүй. Учир нь хотын захын айл өрх, орон нутгийн иргэд бол фейсбүүкээр хэн цацах бол гээд л "хүлээгээд суухаас” өөр сонголтгүй байлаа. Шилэн кабельтай боллоо, технологийн дэвшил гээд л тэдэнтэй тууз хайчлан байвч 21-р зууны Монгол улс хүссэн хүлээснээ үзэх эрхгүй байгаа нь инээдэмтэй байв. 


Нэг үгээр үзэх харах эрхээ хүртэл боолгож эхлэх шиг. Магадгүй цагаан сар, март, эх үрсийн баяр наадам гэх мэт тэмдэглэлт томоохон баярын нэвтрүүлгийг мөнгө төлсөн нь үз, чадахгүй бол "чацагацарайлааддуугүйсуухаас” өөр аргагүй ирээдүйн эхлэл болов уу. Иргэд үүнийг хүсэв үү? Аль болох иргэдийн халааснаас мөнгө гаргах, татах, авах тухай ярьж байдаг энэ нийгэмд иргэд "бизнесийн байгууллагын золиос” болон амьдарч байгаа нь хуулийн цоорхой гэж ойлгох уу. 

 

Гэр бүл халуун ам бүлээрээ баярын орой зурагтаар хүлээсэн, хүссэнээ үзэж чадахгүй байх нь иргэдийн "зүүдлээчгүйбухимдлын” гол сэдэв байлаа. Амьдралын ялгаа, амьдралын төвшин, халаасан дахь мөнгийг тэмтэрсэн "солиотой үйлдэл” байлаа. Хошин урлагийн продакшнууд ч мөнкаблийнхэдхэн телевизтэй гэрээ хийж тэдэнд зориулж "үйлчилгээ” үзүүлжэхлэжбайна уу гэсэн хардлага төрөв. Хэрэв тийм бол ард түмнийг цэнгүүлж чадахгүй байгаадаа иргэдээс уучлалт гуйх ёстой. Нийтээрээ хүлээн зөвшөөрч олны танил болсон эрхэм хошин урлагийнхан хэн нэгний "халаасанд” үйлчилж иргэдээ ялгаж байгаа бол интернэт орчинд дэлхий дахинаа үзэх харах өчнүүн өрнүүн зүйл байдаг гэдгийг ойлгоорой. Иргэд харийн телевиз үзэж сураад, шүтээд эхлэвэл Монгол дахь хошин урлаг нь ч бай, кабелийн телевиз ч бай зах зээл нь хумигдаж эхлэх вий. Зарим салбарт зарим зүйлийг гадны орны туршлагаас хуваалцахдаа монгол дахь нөхцөл байдлаа сайн судлаж баймаар юм. Хуулсан соёл бүхэн "хөрсөн” дээр буух албагүй ч юм билүү.


Үндэстэн агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen