"Говийн зэрэглээ"-ийн Номинд тоглосон жүжигчин Я.Оюунцэцэгийг дурсая

"Говийн зэрэглээ"-ийн Номинд тоглосон жүжигчин Я.Оюунцэцэгийг дурсая.
Янживын Оюунцэцэг 1962 онд Дархан хотод төржээ. 
1980-1984 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсжээ.
1984 оноос насан эцэстлээ буюу 1994 он хүртэл Армийн театрт жүжигчнээр ажиллаж байна.
1980 он "Говийн зэрэглээ" Номин
1983 он "Гарын таван хуруу" Сүрэн
1989 он "Мартагдсан дууль" Дуламсүрэн"
1989 он "Даль хагдрах цагаар" Сүнжид
1994 он "Монголжингоо" Нансалмаа эдгээр кинонд тогложээ.
Оюунцэцэг агсаны шарилын чулуун дээр "Наддаа чи минь нар байлаа, Нартай хамт буцаад явлаа" гэж хань нь бичсэн байдаг гэнэ лээ. Түүний нөхөр Лувсангийн Нямсүрэнг та бүхэн "Тань рүү нүүж явна" киноны Дарьсүрэнгийн дүрээр андахгүй мэдэх билээ. Мөн хадам аав нь гавьяат жүжигчин Л.Лувсан гуай юм. 
Авъяаслаг гэр бүлийн жүжигчидээрээ үзэгчид бид бахархсаар байх болно.

 

 

 

"Говийн зэрэглээ"-ийн Номинд тоглосон жүжигчин Я.Оюунцэцэгийг дурсая

 

 

"Говийн зэрэглээ"-ийн Номинд тоглосон жүжигчин Я.Оюунцэцэгийг дурсая

 

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen