ГАРРЕТ УИЛСОН: МОНГОЛЧУУД ХУЛЧГАР ЗҮГЭЭР Л НЭГ ГОНГИНУУР ХҮМҮҮС

Хотын дарга нар нь баяжихын тулд газрын наймаа хийж байгааг монголчууд чимээгүй хараад сууж байдаг нь үнэхээр тэнэг. Энэ бол улаан цайм илт авлига. Уг нь авлигачдыг барихад амархан шүү дээ. Тэр газрын гэрчилгээг нь харъя. Хэн тамга дарсан бэ, хэн зурсан бэ гээд л барьж аваад шууд шоронд хийх ёстой. Ийм амархан. Гэтэл тэрийг хийх зоригтой хүн Монголд байхгүй юм уу.

Шууд хэлэхэд, монголчууд хулчгар гэж хэлж болно. Сарын өмнө цагдаа руу салаавч гаргахад яагаад түүнийг шууд хүчээр барьж аваад, гавлаагүй юм бэ. Уг нь тэр цагдаад эрх нь байсан. Айдастай, хулчгар зангаасаа болоод юу ч хийгээгүй.

Номер нэг асуудал бол авлига хээл хахууль. Тухайлбал, улсын тендерт оролцох юм бол 10 хувийн татвар төлөх ёстой гэдэг. Хүмүүс үүнийг мэдсээр байж яагаад талбай дээр гарч бослого хийдэггүй юм бэ. Та нарын төлдөг мөнгөнөөс хэсэг хүмүүс хулгайлаад, дээрэмдээд л авч байна гэсэн үг. Монголчууд үүнд эмзэглэхгүй байгаад үнэхээр гайхдаг.

Хэрэв Монголд мөнгөгүй хүн өвдвөл эмчлүүлж чадаагүйгээсээ амиа алдах зэрэг олон жишээнүүдийг би өөрийн нүдээр харсан. Дээр нь улсын эмнэлэг маш хүнд сурталтай гэдгийг надаар хэлүүлэлтгүй монголчууд бүгд мэдэж байгаа. Дан ганц эмнэлэг гэлтгүй төрийн байгууллагууд ч ийм байдал харагддаг. Монголчууд аливаа асуудлыг шүүмжлэхдээ гарц гаргалгаа, шийдлийг нь ердөө хэлдэггүй. Зүгээр л нэг гонгинуур хүмүүс.

Эрт орой хэзээ нэгэн цагт зоригтой удирдагч гарч ирээд хотод түүхий түлээ түлэхийг хориглох ёстой. 100 жилийн өмнө Лондон хот бас л нүүрс түлдэг байсан. Сүүлдээ түүхий нүүрс хотод түлэхийг хориглосон. Ийм л хууль гаргах хэрэгтэй.

Цөөхөн шударга хүмүүс байна. Энэ шударга хүмүүс бусад бохир хүмүүстэй нэг танхимд сууж байгааг би ойлгодоггүй. Хэрвээ би УИХ-ын гишүүн байсан бол тэдэнтэй нэг танхимд байж чадахгүй. Мөнгө идсэн хүмүүсийг хараад жихүүдэс төрж, үзэн ядна. “Манай улсыг та хохироож байна. Та удирдагч биш. Та өөрөө гол дээрэмчин” гээд л уурлаж би тэвчихгүй байх байсан.

Би Монголд хайртай болохоор дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй.
Garret Wilson

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen