Дархан-Улаанбаатарын чиглэлд Рэйлбус иргэдэд үйлчилж байна
Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар-Дархан чиглэлд Рэйлбус иргэдэд үйлчилж байна. Рэйлбус нь хоёрдугаар сарын 10-ныг дуустал иргэдэд үйлчлэх ажээ.
Рэйлбус нь Улаанбаатараас 09.00 цаг хөдөлж, 13.10 цагт Дархан өртөө дээр зогсох бол Дарханаас 13.45 цагт хөдөлж, 18.18 цагт төв вокзал дээр ирэх юм байна.
Тасалбарын үнэ энгийн суудал том хүн 14 мянга 600, хүүхэд 6400 төгрөг бол зөөлөн суудал том хүн 16 мянга 400, хүүхэд 7100 төгрөг юм байна. Тасалбарыг тухайн өдөртөө вокзалын тасалбар борлуулах цэгээс авах бөгөөд нэмэлт мэдээллийг 1900-1949 тусгай дугаараас (минут нь 500 төгрөг) лавлах боломжтой гэнэ.