Тайландад агаарын бохирдлоос болж, 400 гаруй сургуулийг ХААЛАА

Тайландад агаарын бохирдлоос болж, 400 гаруй сургуулийг ХААЛАА

 

Тайландын нийслэл Бангкок хотын эрх баригчид агаарын бохирдлоос болж, хүүхдүүдийн эрүүл мэндэд аюул учирч буйтай холбогдуулан өнөөдрөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Шийдвэрийн хүрээнд нийслэл хотноо үйл ажиллагаагаа явуулах 400 гаруй сургууль, цэцэрлэг нэг долоо хоногийн хугацаанд хаалгаа барихаар болсон гэнэ.

 

Бангкок хотын  агаарт нарийн ширхэгт тоосонцор РМ2.5 хүрсэн учир эрх баригчид дээрх шийдвэрийг гаргажээ. 

 

 

Автомашины яндангаас гарах хорт утаа, барилгын ажил, үйлдвэр, уурхайгаас гарч буй хорт утаанууд нийслэл хотын агаарыг бохирдуулах гол үндэс болж буй гэнэ.

 

Мөн тус хотноо манантай байгаа учир үзэгдэх орчин муудаж, авто осол их гарч буй талаар албаныхан мэдэгдлийнхээ үеэр онцлов. 

 

Удахгүй болох Цагаан сарын үеэр иргэдийг агаарт салют буудуулахыг хатуу хоригложээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen