Галт тэрэгний билет шаглаж, иргэдийг хохироож байна

Галт тэрэгний билет шаглаж, иргэдийг хохироож байна

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан галт тэргээр зорчигчдын тоо сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байна. Учир нь баярын ширээг чимэх хүнсний бүтээгдэхүүн болон бэлэгний төрлийн бараа ихээр оруулж ирэхээр иргэд БНХАУ-ын Эрээн хот, Бээжин рүү зорьж байгаа юм.

Мөн өмнөх жилүүдэд галт тэрэгний билет шаглах наймаа иргэдийг ихээр хохироож байсан. Шагын буюу иргэний гар дээрээс авсан билет нь галт тэргэнд хүчин төгөлдөр үйлчлэхгүй. Учир нь вагоноор зорчих билет авахдаа тухайн иргэн заавал өөрийн иргэний үнэмлэхээр авсан байх шаардлагатай байдаг бөгөөд эргээд зорчихдоо мөн л иргэний үнэмлэхээ шалгуулдаг. Энэ байдлыг иргэд төдийлөн сайн мэдэхгүй байгаагаас болж билет шаглаж буй иргэдээс худалдан авч, товлосон цагтаа явж чадахгүй хохирдог байна. Иймд Тээврийн цагдаагийн албаны Төмөр дахь цагдаагийн газар урьдчилан сэргийлэх үүднээс “Цагаан сар-2019” арга хэмжээг зохион байгуулж, эргүүлийн цагдааг 24 цагаар ажиллуулж байгаа нь шагын наймааг буруулжээ.

Иймд галт тэргээр үйлчлүүлж байгаа иргэд та бүхэн эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байх, галт тэргэнд бууж, суух үедээ ачаа тээшээ мартахгүй байх, шөнө оройн цагаар галт тэргэнд унтаж амрахдаа өөрийн эд зүйлээ ил задгай орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen