ХОНГИЛЫН ЭЛЕМЕНТ

Энэ УЕП Энх-амгалан нь Хонгилын нэгэн элемент болох нь ойлгомжтой болж байна.

Энэ нь У.Хүрэлсүхийн УИХ дахь гол түшиг болсон 40-гишүүнийг цөөлж, хүчний харьцаанд өөрчлөлт оруулах гэсэн улс төрийн зорилгоор 4 Гишүүний эрхийг түдгэлзүүлэх шатрын нүүдэл хийж байгаагаас нь харагдана.

УЕП Энх-амгалан: Хонгил гэж юу яриад байдгийг нь ойлгодоггүй гэнээ. ккк

Гэтэл 60 тэрбумын бичлэг хуурамч биш болох нь нотлогдож байгаа. Мөн Мие.Энхболд өөрөө тэр бичлэгт байсан гэдгээ хүлээдэг.

Ийм байсаар байтал УЕП нь М.Энхболд нарын холбогдсон 60 тэрбумын хэргийг хэрэгсэхгүй болгож хаажээ.

Шалтгааныг нь УЕП хэлэхдээ: Сонгуулиас хойш албан тушаалд тавигдсан олон мянган хүнийг судлаж үзэхэд Мөнгө төлж албанд тавигдснаа хүлээсэн хүн алга гэнэ. ккк

Гэтэл Галдан бошигт сангийн 3 сэтгүүлчид төр, засгийн эрхийг хууль бус аргаар авахыг завдсан гэж Эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт бичиж, шүүх хурал хийлгэж байжээ.

Мие.Энхболд нарын 60 тэрбумын хэрэг нь Төрийн эрхийг хууль бус аргаар авсан байж болох гэмт хэрэг юм.

Мөнгө төгрөг өгч албанд тавигдсан хүн олдохгүй байлаа гэхэд Хууль бус аргаар Засаг төрийн эрхийг авахаар Завдсан хэрэг болно.

Ийм хэрэгт Мие.Энхболд нь яалт ч үгүй холбоотой байгаа тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах бүрэн үндэслэл байгаа юмаа.

УЕП Энх-амгалан нь үнэхээр ХОНГИЛЫН ЭЛЕМЕНТ биш байсан бол М.Энхболдыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулж хэлэлцүүлэх ёстой байлаа.

Гэвч УЕП Энх-амгалан хэзээч үүнийг хийхгүй хүн аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen