Газрын тосны үнэ тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурчээ
Энэ сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Тодруулбал, А-80 автобензин 86, АИ-92 автобензин 30, Дизелийн түлш 23, ТС-1 онгоцны түлш 26 хоногийн нөөцтэй байна.
ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн энэ сард өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурч, АИ-92 автобензиний үнэ тонн тутамдаа 617 ам.доллар, дизелийн түлш 706 ам.доллар болсон байна.