Дэлхий даяар ундны усны хомсдолд орох аюул нүүрлэж магадгүй
Судлаачид цаг уурын 43 мянга гаруй станцаас хүлээн авсан мэдээллүүд болон 160 орны 5300 гол мөрний урсцад хийсэн судалгаанд дүн шинжилгээ хийсэн байна. Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлт маш их хэмжээний хур тунадас үүсгэж байгаа боловч томоохон гол мөрнүүдийн усны түвшин буурч байгаа аж. Энэ нь ган гачиг болоход нөлөөлж магадгүй байна.
Энэ гаж үзэгдлийг эрдэмтэд хөрс хуурайшиж хатаж байгаатай холбон тайлбарлажээ. Хэт их чийгтэй хөрсний илүүдэл чийг /нийт хур тунадасны 36 хувь нь/ голын урсцыг нэмэгдүүлдэг боловч хуурай хөрс нь борооны усыг илүү ихээр шингээж, урсцыг багасгадаг байна. Хөрс нь агаарын хэм нэмэгдсэний улмаас чийгээ алдаж байгаа нь дэлхий даяар хотууд болон фермүүдийн усан хангамжид аюул учруулж байгаа аж. Үүний сацуу, цэвэр усны нөөц бүрдэхгүй байгаатай холбоотойгоор илүүдэл хур тунадас нь хүн амын суурингуудад үер болоход хүргэдэг байна.