Америк тивийг нээсэн Монголчууд /шог найруулал/
Япон руу довтолсон Хубилай хааны флот далайн хар шуурганд сүйрсэн гэдгийг бүгд мэднэ. Гэтэл тэр флотын хэдэн хөлөг онгоц шуурганд хөөгдөөд олон хоног хөвсний эцэст одоогийн Америкийн эрэгт иржээ.
Тэр үед америк тив гэж нэр ч үгүй газар байж. Олон хоног далайгаар хөвсөн монголчууд хуурай газар ирээд хязгааргүй баярлаж амийг нь аварсан гэж “Амь эрэг, амь эрэг” гэж хашгиралдаж байж. Тэгээд тэр газраа “амь эрэг” гэж нэрлэжээ. Хожим европчуудыг ирэхэд нутгийн иргэд “амь эрэг” гэснийг европ аялганд оруулж хэлснээр Америк болжээ. Тэр буусан жил нь бар жил байж тэгээд буусан газраа “баржил” гэж одоогийн Бразил юм.
Тэр хөлгүүдийг Ураг, Параг гэдэг хоёр ахмад жанжин удирдаж явж тэднийг монголчууд хүндлээд гуайлдаг байж тэгээд тэднийхээ нэрээр шинэ нутаг эзлэж Уругуай, Парагуай гэж нэрлэж одоо ямар улсууд нь ойлгомжтой байгаа биз дээ.
Монголчууд тэнд ч байлдан дагууллаа үргэлжлүүлжээ. Нэг үл таних улсыг эзлэхдээ нарийн арга хэрэглэсэн байна. Тэгээд тэр газраа “арга нь тийм” гэж ярилцацгааж тэр нь Аргентино болж. Цааш явсаар хүнгүй зэлүүд газар хүрч, Уруг гуай жанжин Парагдаа уурлаж “-Чи л ийшээ явъя гээд бсан алив?..” гэж уурлаж тэр газрыг Чили гэж…Параг бухимдаад “-Заа болий болий буцья…пзду” гэж тэр нь Боливи улс болж…тэндээсээ тэд хөдлөөд уг нутаг нь үхэргүй газар бсан тул Параг жанжин нутгаа санаж “-Сайхан тарган бярууны мах идэхсэн…” гэж тэр газрийг “бяруу” гэж одоогын Перу улс болжээ.
Цэргүүд амарч сайхан нуур олоод усанд умбаж шумбацгаажээ…гэтэл хөгшин жанжин Уруг тэднийг тээршааж “-Көөе кол очиж умбацгаа..кол умба..”мань жанжин ойрд хүн байж.. гэсэн нь Колумба болжээ.
Ингээд бодохоор манай дээдэс ямар их юм хийснийг газар газрын нэрнээс бид харж болно шүү. Энэ бол зөвхөн америк тивд манай дээдсийн явсан зам цааш нээх нь үр хойч бидний л үүрэг шүү гээд марзан мэт санагдах түүхээ төгсгөе. Манай судалгааны баг цааш судлахаар хөдлөв.