ШОГЛОЛ: Архинаас гарсан нь

 
 
Архинаас гарсан нь 
Би нээрээ архи уудаг байхдаа алдаг байжээ. 

Хэд хоног уухгүй болохоор алсуур нэг юм үгүйлэгдээл. Хүнтэй уулзана гэхээр архитай уулзах гэж байгаа ч юм шиг. 
Дэлгүүрт оронгуут худалдагч нь архиныхаа өмнө очоод намайг тосоостой. Бааранд оронгуут зөөгч нь менюгээ авчрахдаа харах царайны хусдаг гар байна гэж бодцон шууд архитай хэсгийг нь дэлгээстэй. 

Айл, амьтанд очихоор хоолноос урьтаад "цаад Шагж чинь ирж байна ганц шил юм бэлдээрэй гэчихсэн”.
Бараа таваар худалдаж авахдаа үнийг нь архитай харьцуулж бодно. Пөөх ямар үнэтэй юм бэ бүхэл бүтэн таван шил архины мөнгө байна шдээ болий молий гэцэн. Өө энэ хямдхан юм байна ганцхан шил архины ч үнэ хүрэхгүйм байна гэцэн.
Найр наадамд хоол унд тоохгүйшдээ.Архи ихтэй бол "уух юм элбэгтэй сайхан найр боллоо” гэж ярьна. Цагаан сарын идээ будаа цуглуулах гээл дэлгүүрт орохдоо ховор бараа авах гэж буй мэт хамгийн түрүүн архируу л дайрдаг байлаа. 
Ямар ч ууртай үедээ архи харвал хошин шог үзсэнээс илүүтэй дарвайтал инээмсэглээд ирнэ.
Архи ууж буй үед эхнэр залгавал зүгээр сэрүүлэг дугарч буй мэт санагдана. Утсаа шууд унтраах жишээний. Архи ууж буй тэр агшинд хамт архи уулцаж буй тэр л хүмүүс хамгийн эрхэм нандин санагдана. 

Хамаг юм болж бүтэхгүй үед навсайтал уучихаад дээшээ хараад хэвтэхэд хамаг юм болж бүтээд ч байх шиг. 
Бүх юмыг архитай хольж бодно. Хоёр дахь хүү маань төрөхөд "тасраад унахад дамжилдаад гэрт оруулах хоёр хүүтэй боллоо би яахын бэ та нар гэцээн”

Бага охин төрөнгүүт "шартахад бантан эмрээд өгөх охинтой боллооч гэж байх шиг”. 
Нэг иймэрхүү байлаа. Ханилж явсан нөхрөө хамаагүй тэгж муу хэлэхгүй ээ. Архи найзынхаа сайн талыг ч ярьж өгөе.
Арван найм хүртлээ би архи уугаагүй ээ. Архи уудаггүй байхдаа би аав ээжээрээ тэжээлгэдэг үеийн хүүхдүүдээрээ зодуулдаг амьсгаа байлаа. 

Архи уудаггүй байхдаа арай л гэж аравдугаар ангиа анхааруулга сануулгатай төгсч билээ.
Оюутан боллоо архи уугаал завсар зайгаар нь их сургуулиа төгсчих шиг болсон.Ажил дээр гарч байна гэсэн чинь архин дээр гарчихсан юм шиг хүмүүсийн архи зөөгөөл.
Архи уугаад тасраад унасны маргааш "өчигдөр юу гээд байсан бэ чи” гээл хүмүүс залгана. Согтуу үедээ санаанд орсон бүх хүнрүү залгаж ярьдаг байсан байгаан. Танайхан сайн уу майн уу гээл нэг л их сайхан зантай хүн.
Айл амьтны хүүхдүүд таарвал май чихэр ав зайрмаг ав гээл муу бор түрийвчээ сэгсрээд тавьчих жишээний. 
Нэг удаа ёолкоор айлд ороод арван мянган төгрөг модон дээр нь тавьчхаад согтсоныхоо дараа багадуулчхаж гээд ахиад аравыг тавих гээд дайраад байсан гэсэн. 
Одоо энэ удаан эхнэрээ архины халуунаар найрчихсан ш дээ. Өөдөөс нь харахаараа юу ч дугарч чаддаггүй байсан би чинь архи ууж очоод тархийг нь угаачихсан байгаан. Тэхдээ нээх согтуу очоогүй ээ. Харахад аймаар архи ууцан мэт царайтай хэрнээ дотуураа бол эв эрүүл. Лаг архи уучихсан том эр болсоноо найз охиндоо харуулах гээд байгаа цайрай нь тэр. Зүв зүгээр явж байсан харах царайны надаас хүч дутуу хүмүүсийг хөөш, нааш ир гэж мэж дуудаал. Найз охиндоо юунаас ч айхгүй зоригтойгоо харуулж байгаан. Найз охин "болиочээ, ёоноо санаа зовмоор юм бэ” гэх нь гоё ч юм шиг. 
Ай хөөрхий архи ууж явсан он жилүүд минь мөн ч их паянтайдаа. 
Саяны нэг өдөр банштай цайныхаа хоёр талд эхнэртэйгээ ярилцлаа. Архи ууж явсан он жилүүдэд хийж бүтээсэн зүйл нь хамаагүй их байгааг манай эхнэр хүлээн зөвшөөр ч байх жишээний. Архи уусанаас хойш эхнэр авч, их сургууль төгсөж, 3 хүүхдийн эцэг бол ажил амьдралын захад хүрчээ. Тоо баримт худлаа хэлэхгүй ээ гэсэн чинь манай хүн аанхаа л гэж байна. Тэхдээ яахав. Одоо хань нь энэ архинаас залхлаа. Тэгээл хаячихсан.
Уухгүй удлаа. Утсаа салгаад хааяа алга болчихдог архи уусан үедээ, уусныхаа дараа хачин гэнэтийн сүрприйз барьдаг нөгөө Шагжийн амьдрал нам жим. Гал ус шиг савалгаатай Шагжийн амьдрал тогтоол ус лугаа болчихсон. Шагж хүү гэрийн тэжээвэр амьтан болчихсон ч юм шиг. 
Архи уухаа байчихаар найз нөхөд өдрийн од мэт ховорджээ. Тэхдээ эхэн үедээ энэ Шагж худлаа гарчуу үнэн гарчуу гэдгийг нь шалгах гэж буй мэт архи уулгах гэсэн хүмүүсийн дайралт нилээдгүй байсанч түүнийг Шагж эр хүний мятрашгүй дэвчээрээр бултаж гарсан. 
Яах ийх нь мэдэгддэггүй гэнэтийн шийдвэр адал явдлуудаар дүүрэн Шагжийн өдрүүд нэгэн хэвийн болжээ. 
Эхнэртээ хэллээ. Ханиа би мах идэхээр дургүй хүрээд байна. Махнаас ч бас гарая. Ер нь л бурханлаг шинжрүүгээ ороод байна би. Удахгүй хань минь чамаасаа гарах байх. Ингээд би бурханы хутгийг олж нирваан дүртэй болох нь ээ хань минь. Цаашид шири шири, эзэн тэнгэр гэсэн хүн л явах нь. 

Хэзээч оройтдоггүй, хэзээч худал хэлдэггүй, архи уудаггүй, тамхи таддаггүй, сээгс хийдэггүй, хүүхдүүдээ загнадаггүй, чамайг юуч хийсэн хорьдоггүй, хадам ээжтэй шамбалын дайн хийдэггүй эрт унтаж орой босдог ийм төгс ханьтай болох нь дээ чи минь. Чиний үгнээс гардаггүй яг л чиний хүмүүжилтэй том хүү шиг бурхан ханьтай болох нь дээ хань минь гэлээ. Манай удаан эхнэр нүд нь эргэлдээл бодоод байна. Тэгсэнээ "Тийм болчихвол, нээрээ утгагүй ч юмуу”. Би уг нь мэдрэл муутай Шагжтай л суусан хүншдээ гэж байна. Архинаас гарсан хүн чинь угаасаа л ийм болох нь. Чи үнэнээ л хэл. Намайг ийм болчихвол надтай амьдарч чадах уу айн. Манай хүн эрс шулууханаар ёстой чадахгүйм байна болий гэсэн. 
Тэгээл бодохоор архинаас гарах шалтаг нь архи өөрөө, гарахгүй байх шалтгаан нь ч архи өөрөө юм шиг.

Архинаас гараад удаж байна. Архинаас гарах эхний алхам бол "би архи их уудаг юм байна” гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Архи уухгүй болохоор өдөр уртасаад шөнө богиносоод ирэх жишээний. Өчигдрийн намрын найрнуудын урилга ирсэн ч очоогүй. Өө архи шахаад төвөг зүгээр. Би ямар архи уух биш гээл сүр сүр юм яриал үлдсэн. Өнгөрсөн дурсамжаа ярихаар тэгэхэд архи уудаг байж, күй ээ мөн баллаж тавьдаг байж дээ гээл дандаа архитай холбоотой дурсамжууд. 
Архинаас гарсан 7 дахь хоногийнхоо тэсвэр тэвчээрийн аугаа өндөрлөгөөс Шагж хүү та бүхэндээ бичлээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen