Оросын депутатын 3500 рублиэр амьдрах туршилт дуусчээ
ОХУ-ын Саратов мужийн депутат Николай Бондаренкогийн нэг сарын хугацаанд хоол хүнсэндээ 3500 рубль зарцуулах туршилт дуусчээ.
Дээрх мөнгөөр нэг сарын хугацаанд амьдрах боломжтой эсэхийг асуухад тэрбээр хариулахдаа “Эрүүл мэндээ алдахгүйгээр ингэж амьдарна гэдэг боломжгүй юм” гэжээ.
Туршилтыг тэрбээр өнгөрсөн сарын сүүлчээр Саратов мужийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Наталья Соколоватай маргалдсаныхаа дараа эхлүүлэхээр шийдсэн байна. Хүний физиологийн хэрэгцээнд хамгийн багадаа 3700 рубль зарцуулах нь хангалттай гэж Наталья Соколова мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор Бондаренко сард 3500 рублиэр амьдрах туршилтыг эхлүүлсэн байна. Туршилтыг эхлүүлснээс хойшхи гурван долоо хоногийн дараа тэрбээр 6 килограммаар туржээ.
“Дэглэм дууссанаас хойшхи тодорхой хугацаанд тослог, чихэрлэг, их хэмжээний хоол хүнс хэрэглэхгүй байхыг хоол тэжээлийн мэргэжилтэн зөвлөсөн” гэж Бондаренко ярьсан байна.