Трамп, Ким нарт сургамжтай түүхэн уулзалтууд
Германы Адольф Гитлер, Их Британийн Невилл Чемберлен, Италийн Бенито Муссолини, Францын Эдуард Даладье нарын дээд уулзалт нацизмыг өөгшүүлсэн алдаатай бодлогын ноцтой илрэл болж, түүхийн сурах бичигт оржээ.
Чемберлен ирээдүйн энх тайвны баталгааны оронд Чехийн нутгаас арилжсан нь эцэстээ үнэ цэнээ алдсан байна. Өнөө цагт Мюнхен гэдэг нэр алсын хараагүй сул дорой үгслийн нэршил болоод буй. Гэтэл Британид тухайн үедээ Мюнхенийг ялалт мэтээр бодогсод олон байжээ. Чемберленийг Мюнхенээс гарч амжаагүй байхад Лондонд хүмүүс цугларан баярлаж хөөрч байсан гэдэг.
Сургамж: Түүхийн өрнөл уулзалтын дараах өдрийн тайлбараас тэс ондоо байсан юм. Дональд Трамп дээд хэмжээний уулзалтаар Солонгосын хойгт энхийг тогтоосноо тунхаглалаа гэхэд дээрх түүхийг санах ёстой.
Зарим түүхч дайн тулаан тэр үед Рузвельтэд цөөн сонголт олгосон гэж ярьдаг. Харин Черчиль уг уулзалтыг мюнхентэй адилтгаж, "Хөөрхий Чемберлен Гитлерт итгэж болно гэж бодсон байх... гэвч би Сталиныг буруу үнэлсэн гэж бодохгүй байна” гэжээ. Гэхдээ өнөө цагт Польшийн олон иргэн болон өөр газар ч ялтыг урвалттай зүйрлэх нь бий.
Сургамж: Хэрэв та хэлэлцээний ширээний ард байхгүй бол таны ашиг сонирхлыг арилжиж болзошгүй гэдэгт санаа зовох хэрэгтэй. Японы Засгийн газар ноён Трамп, Ким нарын уулзалтын үеэр яг ийм зүйл болох вий хэмээн сэтгэл түгшиж байна.
Энэ явдал коммунист эвсэл цул биш, Москва ба Бээжингийн ашиг сонирхол зөрчилдөж эхэлсний илрэл юм. Никсон Хятадад айлчилснаа "дэлхийг өөрчилсөн долоо хоног” гэж нэрлэж байжээ. Уулзалтаас гарсан ойрын үр дүн үнэндээ тийм ч илэрхий байсангүй. Никсон 1974 онд, Мао 1976 онд нас барсан. Гэвч Хятад, АНУ-ын харилцааг бүрэн сэргээх зам эндээс эхлэлтэй.
Сургамж: Заримдаа уулзалт бэлгэдэл болдог. Түүхэн сөргөлдөгч ноён Трамп, ноён Ким нарын гар барьж буй зураг дэлхий даяар тарахтай адил.
Гэвч Рейганы засаг захиргаа Стратегийн батлан хамгаалах санаачилга буюу пуужинд суурилсан "оддын дайн” гэх хөтөлбөрийн асуудлаар маргаанаа шийдэж чадаагүй байсан нь уг тохиролцоонд гарын үсэг зурж амжаагүй явдал өндөр тушаалын зарим хүний санааг амраасан байх. Ноён Горбачёв уг уулзалтыг олон нийтийн өмнө "Эрс эргэлт” гэж мэдэгдсэн. Уг уулзалтаас хоёр хоногийн хойно Горбачёв улс төрийн товчоонд мэдээлэл хийхдээ Рейганыг "ер бусын эгэл, хуучинсаг, оюун санааны хувьд дорой” гэж тодорхойлсныг түүний намтар бичигч уильям таубман бичиж үлдээсэн байдаг.
Сургамж: Хоёр удирдагч хэлэлцээний өрөөнд хамт суулаа ч таамаглаагүй зүйл тохиолдож болно.
Засгийн газрын мэдээ