“Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайд осолдож амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайд осолдож амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн олборлолтын талбайд өчигдөр /2026.01.07/ үйлдвэрлэлийн осол гарч, хүний амь нас эрсдсэн харамсалтай хэрэг гарсан. 

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайд нуранги үүссэнээс Ил уурхайн Геологийн товчоонд Геологичоор ажиллаж байсан 46 настай Э нь харамсалтайгаар амиа алджээ.

Тухайн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох, мөрдөн шалгах ажиллагааг Орхон аймгийн Цагдаагийн газраас эхлүүлсэн байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen