Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

 

Жеффри Эпштейнтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн хэргийн мөрдөн байцаалтад хамаарах баримтууд олон нийтэд ил болж нэлээдгүй шуугианыг сошиалд дэгдээгээд байгаа билээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Ч.Ганбат Жеффри Эпштейнтэй мэйлээр харилцаж байсан баримт ил болж, олны нүдийг орой дээр нь гаргаад буй.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Жеффри Эпштейнтэй уулзаж буй зураг ч цахим орчинд цацагдлаа. Энэ талаар Ц.Элбэгдорж тайлбарлахдаа:

1. Эпштейн нарын Монгол агент намайг "тэрслэгч" гэж бичсэнийг харсан. "ЖЭ"-ний муу үйлдэлд миний байр суурь маш тодорхой. Шүгэл үлээгч, хохирогчдын эрх ашгийг хамгаалах. Тэр муухай сүлжээний бүх баримтыг ил болгох. Хууль зөрчсөн хэнтэй ч бай хариуцлага тооцож, дахиж үл давтах.

2. Хүүхдүүд бүгд сайн байгаа. Тэд ийм асуудалд ямар ч хамаагүй. Бүгд тусдаа ажил амьдралтай. Хэний ч үрс адилхан, хэл амнаас хол байсан нь дээр. Арай дэндүү гүтгэх юм. Надаас зарим нь юунд ингэтлээ айдаг байнаа. Сэдвийн хомсдолд ороод сандрав уу!

3. Нуух юм юу ч байхгүй ээ. Хувийн зүйл ярихаас аль болох зайлсхийж явдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр янз бүрийн хүрээнд олон арга хэмжээ, зоог, хүлээн авалт болно. Тэгэж л албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй" гэжээ.



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen