Халх гол суманд хоёр метр зузаан цасан бүрхүүл тогтжээ
Дорнод аймгийн Халх гол суманд сард олон жилийн дунджаар 4.8мм хур тунадас ордог. Гэвч өнгөрсөн сард зургаан өдөр хур тунадас, 12.1 мм хэмжээтэй орсон. Цасны зузаан цаг уурын ажиглалтын талбайд 15см, хунгарласан газартаа 50см-ээс хоёр метр хүртэл зузаан байна.
Энэ сарын 02-ны өдрөөс 04-нийг өнгөртөл тус сумын нутгаар дахин ахиу хэмжээтэй цас орж, шуурна. Иймд холбогдох мэргэжлийн байгууллага, сум орон нутгийн удирдлага, малчид бэлтгэл бэлэн байдлаа ханган болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Маргааш ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаатай байхыг онцгойлон анхааруулав.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар





