УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрээс хулгай хийсэн этгээдийг олж тогтоожээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрээс хулгай хийсэн этгээдийг олж тогтоожээ

 

Цагдаагийн байгууллагаас УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгайч орж, эд зүйлс алдагдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоожээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэр иргэн Н-ний гэрт хулгайч орж, эд зүйл алдагдсан” мэдээлэл бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Шалгалтын явцад уг гэмт хэргийг 25 настай, эрэгтэй М үйлдсэнийг олж тогтоон, хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг гэртээ хадгалж байсныг хураан авсан.
Тухайн этгээд нь өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд одоогоор хуульд заасан үндэслэл журмын дагуу нотолвол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen