Ноолуурын дуудлага худалдаа, хөдөө аж ахуйн үзэсгэлэн арга хэмжээг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулна
М.Бадамсүрэн: Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилгаар энэ 3 дугаар сарын 21-ний өдөр ноолуурын дуудлага худалдаа, хөдөө аж ахуйн үзэсгэлэн арга хэмжээг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулна.Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн биржээс тус ажлын бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулах болон хадгалах агуулах, үзэсгэлэн, зөвлөгөөн зохион байгуулах ажлын явцтай танилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар аймгийн “Үйлдвэр технологийн парк” ОНӨҮГ-ын дарга Т.Ихбаяр “Манай парк нийт 6 га газартай. Гэхдээ хувийн хэвшлүүд газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлжүүлж авах сонирхолтой байдаг. Ер нь аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа явуулахад газрын асуудал хүндрэлтэй байдаг. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөх биш бодлогоор дэмжих нь л чухал гэдгийг хэлж байлаа.
Манай яамнаас Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулж дуусаад байна. Цаашид төрөөс хувийн хэвшлийг газар олголт, дэд бүтэц, хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, инноваци ногоон хөгжлийн бодлого, төсвийн худалдан авалт, уул уурхайд ханган нийлүүлэлт хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх, экспортыг дэмжиж шинн зах зээл нээж өгөх зэргээр дэмжих нь чухал.


