Таван минутын дотор стресс тайлах Япон арга
Стресс бол XXI зууны гамшиг болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз. Ядрах, бие сульдах, байнгын ачаалалтай байх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Тэгвэл япончууд хэдхэн минутын дотор ядаргаа тайлж, мэдрэл тайвшруулах, стресс тайлах аргыг нээжээ.
Дорнын сонирхолтой аргаар ядаргаагаа тайлж, стресстэй тэмцэх боломжтой. Уламжлалт анагаах ухаанд биеийн тодорхой хэсгүүдээс гадна, гарын хуруунд онцгой ач холбогдол өгдөг. Хурууны цэгүүдэд дарснаар янз бүрийн өвдөлтийг намдааж болдог байна.
Хоёр алгаа нийлүүлж хэдэн секунд шахаж түлхвэл хордлогоос үүдэлтэй өвчин эмгэг, өвдөлт, амьдралын сөрөг бүхэн үгүй болно.
Энэ аргыг илүү сайн ойлгохын тулд гарын хуруу болгоны онцлогийг авч үзье.
Эрхий хуруу: Шаналал, уур уцаар, стресс.
Долоовор хуруу: Айдас.
Дунд хуруу: Бухимдал, уур.
Ядам хуруу: Сэтгэл гутрал, уй гуниг, зоримог бус байх.
Чигчий хуруу: Гутранги үзэл, ядарч сульдах, сандрал.
Энэ арга яагаад үр дүнтэй вэ? Учир нь гар бол тархитай холбоотой. Бүр тодруулбал, сэтгэл хөдлөлийг хянадаг тархины хэсэгтэй холбогддог. Зүүн гарын хуруунуудыг атгаж, дээрээс нь баруун гарын хуруунуудыг тавьж атгана. Дараа нь ямар өвдөлт, ямар асуудал байгаагаас шалтгаалж, аль нэг хуруугаа чанга атгаарай. Стресстэй бол эрхий хуруугаа гэх мэт. 30 секунд атгаад 30 секунд суллана. Ахин давтана. Энэ дасгалыг хэзээ ч хийж болно.
Цэгэн иллэг биед сайн
Японы Жин шин жицу уламжлалт анагаахын аргаар хуруундаа цэгэн иллэг хийж сэтгэл хөдлөлөө хянах боломжтой.
Хүний асуудал болгоныг “хариуцсан” хуруу гэж бий. Эрхий – шаналал, долоовор – айдас, дунд – уур, ядам – уй гашуу, чигчий – таагүй байдал.
Аль нэг гарынхаа хуруунд иллэг хийнэ.
Хэдэн минутын турш хурууны хоёр үеийг ээлжлэн эрхий долоовор хуруугаараа чимхэнэ. Бусад хуруунууд атгаастай байх ёстой. Хоёр гарынхаа адил хуруунд энэ дасгалыг хийнэ.
Энэ арга нь стресс, сэтгэл хөдлөлийн үед төдийгүй ямар нэгэн өвдөлт, өвчний үед ч тус болно. Дараах байдлаар хуруунуудыг хуваасан байна.
Эрхий хуруу: Ходоод, дэлүү, толгойн өвчин, арьсны асуудал.
Долоовор хуруу: Бөөр, давсаг, булчин, хоол боловсруулах эрхтэн.
Дунд хуруу: Цөс, элэг, сарын тэмдгийн өвдөлт, толгой, нүдний хараа, цусны эргэлт, ядаргаа.
Ядам хуруу: Шулуун гэдэс, уушги, хоол шингэц, амьсгалын зам /астма гэх мэт/
Чигчий хуруу: Зүрх, гэдэс, яс.