Марихуаны хэрэглээг хууль ёсны болгохыг эсэргүүцэв

Марихуаны хэрэглээг хууль ёсны болгохыг эсэргүүцэв

7-нд, БНХАУ-аас НҮБ, олон улсын бусад байгууллагад суугаа төлөөлөгч Ван Чүнь НҮБ-ын мансууруулах бодистой тэмцэх комиссын хуралд марихуаны эмчилгээний бус хэрэглээг хууль ёсны болгохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. 

Тэрээр: Марихуаны хор уршгийг нэгэнт батлаад удаж байна. Олон улсын мансууруулах бодисын хяналтын конвенцод тодорхой тогтоосон хориотой бодис юм. Ойрын жилүүдэд зарим улс конвенцын үүрэг хариуцлага, олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл хайхран марихуаны эмчилгээний бус хэрэглээг хууль ёсны болгох, хэрэглээний бүтээгдэхүүн болгохыг оролдож байна. Энэ оны 10-р сард, Олон улсын мансууруулах бодисын хяналтын газар Олон улсын мансууруулах бодисын хяналтын конвенцын хэрэгжүүлэгч, хянагч байгууллагын хувьд Канад марихуаныг хууль ёсны болгох гэсэн үйлдэлд чиглүүлэн мэдэгдэл нийтэлж, Канадын энэ үйлдэл олон улсын мансууруулах бодисын хяналтын конвенцын эсрэг үйлдэл мөн гэж буруушаасан юм. Хятад улс олон улсын мансууруулах бодисын хяналтын газрын дээрх мэдэгдлийг дэмжиж, марихуаны эмчилгээний бус хэрэглээг хууль ёсны болгохыг эсэргүүцэж байна гэжээ.
НҮБ-ын Мансууруулах бодистой тэмцэх комисс 53 гишүүнтэй, мансууруулах бодисын эсрэг олон улсын бодлого боловсруулж, хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд олон улсын мансууруулах бодисыг хориглох олон талт чухал индэр юм.  

Н.Пүрэвжав
ХОУР
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen