МХЕГ-ЫН БАЙЦААГЧДЫН ГЭРЭЭС 500-ААД САЯ ТӨГРӨГ БЭЛНЭЭР ХУРААН АВЧЭЭ

МХЕГ-ЫН БАЙЦААГЧДЫН ГЭРЭЭС 500-ААД САЯ ТӨГРӨГ БЭЛНЭЭР ХУРААН АВЧЭЭ

 

МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг өнгөрсөн пүрэв гаригт бусдаас хахууль авсан үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан юм. Т.Баярсайхан нь бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авч байсан аж. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэр шөнөдөө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, Б.Аззаяагийн гэрээс хахуульд авсан байж болзошгүй 60, Т.Баярсайханыхаас 400 сая төгрөг бэлнээр хураан авсан байна.

Дээрх хоёр хүнээс гадна тус газрын 10-аад байцаагчийг АТГ-т байцааж эхэлсэн аж. Тэд хилээр гаргахыг хориглосон хушны самар, дэрвэгэр жиргэрүү гэх мэт байгалийн дагалт баялгийг хил давуулах зөвшөөрөл өгөхийн тулд их хэмжээний хахууль удаа дараа авч байсан бололтой.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen