ACEBOOK КОМПАНИ ХЯТАДАД САЛБАРАА НЭЭНЭ
Facebook компани Хятадад салбараа нээх зөвшөөрөл авч чадсан байна. Хятад улс бол сошиаль, харилцаа холбооны хамгийн том зах зээлтэй орон. Twitter, Facebook, Youtube сайтуудыг хориглодог бөгөөд оронд нь дотоодын харилцаа холбооны Weibo, Renren, Youku, Wechat ашигладаг. Facebook компани Хятадын зах зээлд нэвтрэхийн тулд хэд хэдэн оролдлогуудыг хийсний үр дүнд Хятадад компанийнхаа салбарыг байгуулах зөвшөөрөл авч чадсан аж. Facebook-ийн захирал Марк Зукерберг Хятадын компани, шинийг санаачлагчид, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой гэж тайлбарлаж байгаа юм.
Компани салбараа Хятадын өмнөд хэсэгт орших Ханжоуд байгуулах бөгөөд 30 сая паундын хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгджээ.