Монгол улс Казакстанаас 12 сая долларын авлагаа авч чадах уу?

Монгол улс Казакстанаас 12 сая долларын авлагаа авч чадах уу?

Өчигдөр нийгмийн сүлжээгээр Казакстаны ерөнхийлөгч Н.Назарбаевын "өлсгөлөн Монголчуудад талх өгдөг” гэж хэлсэн нь олны эгдүүцлийг хүргэж ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. 
Гэтэл энэ нь 1998 онд Н.Багабанди ерөнхийлөгчийн айлчлалын дараахан хэлсэн улс төрийн мэдэгдэл байжээ. Өнгөрсөн баларсан мэдээллийг тойрон маргалдсан нь ач холбогдолгүй мэт боловч чухам юунаас шалтгаалан ийнхүү хэлэх болсон нь харин ноцтой мэдээлэл болов.

Юу гэвэл ерээд оны үед Эрдэнэт УБҮ-ээс Казакстан улсад 12 сая амдолларын зэсийн баяжмал нийлүүлж, өнөөг хүртэл нэг ч ам.доллар авч чадаагүй байгаа юм. Тухайн үед Н.Багабанди Ерөнхийлөгч энэхүү баяжмалын төлбөр тооцооны асуудлыг сануулахад Н.Назарбаевын өгсөн хариу ийм байсан аж.

Ер нь Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч Казакстанд хийсэн айлчлалынхаа үеэр энэхүү өрийн асуудлыг сөхөн хэлэлцдэг ч ямар ч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрчээ. Эрдэнэт үйлдвэр хоёр улсын өмч байсан тул уг авлагыг тэгсгээд замхруулчихдаг байсан аж.

Харин өнөөдөр Эрдэнэт үйлдвэр зуун хувь Монголынх болсон. Эх орны баялгийнхаа араас явж, эзэнтэй айл шиг цэгцрэх цаг ирсэн. Гучаад жил "луу унжсан” баяжмалын төлбөр 12 сая долларыг Монголдоо авчрахыг хөөцөлдөх эзэнтэй боллоо хэмээн нийтлэлч Баабар "жиргээ”-гээрээ хэлээд авсныг энд сануулах юун. Зутарсан эдийн засагтай Монголд 12 сая доллар чамлахааргүй л мөнгө юмсан.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen