“Баялгийн засаглал” хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг мэргэжлийн байгууллагад хүргүүлэв

“Баялгийн засаглал” хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг мэргэжлийн байгууллагад хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, "Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аненауэр сан хамтран дөрвөн сарын хугацаанд "Баялгийн засаглал” уулзалт, хэлэлцүүлэг болон хөгжлийн чуулганыг зохион байгуулсан. Нийт зургаан удаа болсон "Баялгийн засаглал" хэлэлцүүлэг, чуулганаас эрдэс баялгийн салбарын бодлоготой холбоотой зөвлөмж гаргаснаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон мэргэжлийн төрийн байгууллага болон ТББ, холбоодод хүргүүлж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

Уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ, Монгол Улс "Баялгийн засаглал 2017” индексэд дундаас доогуур болон дундаж орчим явж байна. Тэгэхээр баялгийн засаглалын асуудлыг оновчтой болгох бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй бол иргэд баялгийнхаа үр шимийг хүртэх магадлал улам хумигдаж болзошгүй байна. Өнөөгийн түвшинд байгалийн баялаг ард түмэнд очихгүй байна. Тиймээс энэхүү чуулганыг цаг үеэ олсон гэдгийг онцолж байсан юм.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen