"Ажнай"-н Д.Бат-Эрдэний холбогдсон гэх луйврыг Ерөнхийлөгч Х.Баттулга онцгойлон анхаарч, шийдэх үү?

 "Ажнай"-н Д.Бат-Эрдэний холбогдсон гэх луйврыг Ерөнхийлөгч Х.Баттулга онцгойлон анхаарч, шийдэх үү?
ОХУ-ын иргэн К.Д.Романоеский гэх хүн "Ажнай" корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэд 30 орчим тэрбум төгрөгөө луйвардуулсан тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад нээлттэй ил захидал бичин, олон нийтэд дэлгэсэн билээ. Тэрээр захиандаа: " Хятадын зах зээл дээр Таван Толгойн нүүрсний үнэ өсөхөд тус компанийн ноогдол ашигч мөн өссөн, гэтэл оюутан үеээс нөхөрлөж ирсэн "Ажнай" Бат-Эрдэнэ гэдэг нэрээрээ алдартай түнш маань гэнэт шунахай хүсэлдээ хөтлөгдөн, бизнесийн шударга зарчмыг огоорох болсон. Би өөрийн худалдан авсан "Таван Толгой” ХК-ийн 1 023 100 ширхэг хувьцаагаа Тээвэр хөгжлийн банк (Транс Банк)-аас авсан зээлийн барьцаанд тавьсан байсан. Бат-Эрдэнэ манай хувьцааг хуулийн болон хууль бус аргаар өөртөө авахын тулд янз бүрийн арга хэрэглэх болсон.

Би 20 жилийн түүхтэй оюутан үеийн нөхөрлөлийнхөө үнэ цэнэд итгэж ирсэн ба Орос-Монголын ах дүүсийн харьцаа нөхөрлөл сүйрнэ гэдэгт итгэхгүй байсан....Миний хувьцаагүйгээр тэр "Таван Толгой” ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч болж чадахгүй байсан. Хэрвээ тэр миний хувьцааг авбал тэрээр "Таван Толгой” ХК-ийн хамгийн том буюу 49 хувийн хувьцаа эзэмшигч болох юм. Тиймээс 49%-ийг эзэмшихийн тулд тэрээр ёс суртахуунтай болон ёс суртахуунгүй, хуулийн болон хууль бус бүх арга хэрэгслийг ашиглаж эхэлсэн. Энэ бүхэн эхэлж байх үед Монголын шүүх тогтолцоо, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороотой хамт шударгаар ажиллаж байсан. Шударга үнэнд тулгуурласан Монголын шүүх тогтолцоо сайн ажиллаж, Д.Бат-Эрдэнийн залилангийн гэм буруутай үйлдлийг тогтоож чадаж байсан...Би Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороонд хандахыг хүссэн хэдий ч, Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Д.Бат-Эрдэнэ миний ноогдол ашгуудыг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авсан.
 
Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр уг маргааныг шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд К.Д.Романовский миний нэр дээр байгаа хувьцааны хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гарсан, харин эсрэгээр, Бат-Эрдэнэ Монголын хөрөнгийн биржээр дамжуулан миний ногдол ашгийг авсаар байгаа юм. Тэрээр ийм маягаар Монгол улсын бүх хууль тогтоомж болон тогтоолуудыг үл тоомсорлосон үйлдэл хийж байгаа ба эдгээр хувьцаануудын тус бүрийн зах зээлийн үнэ 10 000-12 000 төгрөг байхад тэрээр залилан мэхлэх замаар 300 төгрөгөөр худалдан авсан. Өөрөөр хэлбэл, Д.Бат-Эрдэнэ хууль сахиулах байгууллага, шүүхийн байгууллага, хөрөнгийн бирж, нотариатчид, өмгөөлөгчид, прокурорууд гэх мэт хувь хүн, байгууллагуудтай хамтран зохион байгуулсан ажиллагаагаар ОХУ-ын иргэн намайг дээрэмдсэн юм..." хэмээсэн юм. Хачирхалтай нь иргэн Д.Бат-Эрдэнэ хийгээд "Ажнай" корпораци, "Тавантолгой" компани уг мэдээллийг огт үгүйсгээгүй билээ. Хэрэв энэ луйвар болсон нь үнэн бол Монгол улсад  гадаадын хөрөнгө оруулалтын орчин ямар байх нь ойлгомжтой биз ээ. Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Ажнай" группийн эзэн Д.Бат-Эрдэнийн холбогдсон байж мэдэх энэ луйврын асуудлыг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө онцгойлон анхаарах нь зөв болов уу?
 
С.Сарнай
Эх сурвалж: http://www.sonin.mn/news/gemt-hereg/89743
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen