ОШОГИЙН ГУРВАН УДААГИЙН ҮХЭЛ

ОШОГИЙН ГУРВАН УДААГИЙН ҮХЭЛАмьдрал заримдаа бидэнд ер бусын агуу хүмүүсийг бэлэглэдэг. Тэдний нэг нь 20-р зууны агуу хүмүүсийн нэг, гэгээрсэн багш Ошо юм. Ошогийн агуу нь юундаа байсан юм бэ гэвэл, тэрээр дотооц ухааны салбар буюу сүнсний ухаанд гурван том хувьсгалч өөрчлөлт хийсэн явдал юм. Нэгдугээрт, Ошо Өрнө Дорны дотоод ухааны шилдэг арга техникуудийг хослуулж шинэ нэгдлийг бий болгосон, хоёрдугаарт, бясалгалыг зөвхөн намуун тайван байдлаар хийдэг байсан уламжлалт арга дээр нэмж идэвхт бясалгалын аргуудыг бий болгосон, гуравдугаарт, олон мянган жил ургэлжилсэн багшаас шавьд уламжлах арга бүхий дотоод ухааны сургалтын тогтолцоог шинэчилж багшгүй бясалгах замыг бий болгосон юм. Үнэхээр ч, бурханы шашинтан монголчуудын дээдлэн шүтдэг 14-р Далай лам Данзанжамцын хэлснээр: Ошо бол орчин цагийн их гэгээрсэн Мастер. Тэрээр хүн төрөлхтөнд ухамсрын хөгжлийн хүнд хэцүү үеэ даван туулахад боломжтой бүх аргуудыг хэрэглэж буй туслагч мөн” юм. Ошо 1953 оны 3 сарын 21-нд гэгээрсэн юм. Дотоод ухаанд бясалгалыг нэг төрлийн үхэл гэдэг. Бас бясалгал хийж гэгээрсэн хүн энэ хорвоогийн хамгийн агуу үхлээр үхсэн гэдэг… Ошогийн эцгийг Бабулал гэдэг байсан юм. Тэрээр 1908 онд төрсөн. Удмынхаа бизнеcийг үргэлжлүүлэн даавууны наймаа эрхэлдэг байсан. Ошогийн аав зөөлөн, мэдрэмтгий, нөхөрсөг, өгөөмөр хүн байсан гэдэг. Бабу лал шашин шүтдэг хүн байсан бөгөөд сүмд явж, мацаг барьж, ариун судар шаштир уншдаг байж. Амьралынхаа суулчийн арван жилийг тэрээр Пунад хүү Ошогийнхаа ашрамд өнгөруулсэн юм. Тэр өөрт нь хүүд шавь орж тогтмол бясалгал үйлддэг байсан.

Ошогийн эх Сарасвати Бай баян айлын охин байсан юм. Тухайн үеийн орны ёс заншлын дагуу тэрээр 7 настайдаа гэрлэсэн байна. Сарасвати Бай их зочломтгой хүн байсан гэдэг. Ошогийн эцэг эх хоёр заяаны сайхан хосууд байсан гэдэг. Тэдний гэр бүл энэтхэгийн уламжлалт шашны нэг болох жайн шашныг шүтдэг байсан. 1931 оны 12 сарын 11-нд бие биенээ хайрласан эгэл жирийн, нээлттэй эдгээр хүмүүсийн гэр бүлд нэгэн хүү мэндэлжээ.

Энэ үйл явдалд өвөө эмээ хоёр нь үнэхээр баярлаж. Шинэ төрсөн хүү үнэхээр үзэсгэлэнтэй, нүд булаам байсан тул урьд нэг төрөлдөө хаан байсан байх гэж бодогджээ. Тиймээс хүүг хаан буюу "ража” гэж нэрлэсэн юм. Хүүгийн бүтэн нэрийг Ражниш Чадра Махам гэдэг болж. Хүүгийн эцэг эх гэр бүлийн бизнесээ эрхлээд тун завгүй байдаг байсан тул эмээ өвөө нь дуртайяа өсгөхөөр авч үлдсэн байна.

Ошогийн төрсөнтэй холбоотой нэгэн ер бусын баримт байдаг. Ошо төрөөд гурав хоног юу ч идэж уугаагүй юм. Бас дөнгөж төрсөн бусад хүүхдүүд шиг уйлаагүй гэдэг. Хамгийн гайхалтай нь түүнд энэ байдал таатай байсан байна. Тэгээд дөрөв дэх өдрөөсөө Ошо гэнэт юу ч болоогуй юм шиг мөөмөө хөхөж эхэлсэн байна. Энэ гайхалтай үзэгдлийг олон жилийн дараа Ошо тэж тайлбарласан байдаг.

Ошогийн урьд төрөл 700 жилийн өмнө ууланд амьдардаг их багш байсан юм. Тэрээр газар газраас ирсэн олон тооны шавьтай дотоод ухааны сургуулийн мастер байж. Мастер 106 насалсан байна. Жанч халахаасаа өмнө Мастер 21 хоногийн мацаг эхлүүлсэн байна. Мацаг дуусахад Мастер гэгээрэх ёстой байв. Гэхдээ түүний өмнө нэг сонголт байлаа. Үүрдийн мөнхөд уусан алга болохын өмнө дахин төрөх үү, үгүй юу гэдгээ шийдэх. Тэр өөрийн шавь нар руу харцаа чиглүүллээ. Шавь нарынх нь дотор замынхаа дунд гацчихсан тусламж хэрэгтэй олон шавь байлаа. Бас тэрээр Өрнө Дорын шашны нэгдлээс үүсэх агуу боломжийг ч олж харж байв. Олон төрөлдөө хязгаарын дээдэд хүрэх гэж тэмүүлсэн тэрээр зорилгодоо тун ойрхон очсон байв. Гэлээ ч тэр дахин нэг удаа төрөхөөр шийдсэн юм. Ариун хайр, нинж сэтгэлийн үүднээс Мастер шавь нартаа буцаж ирж үнэнийг хуваалцан, гэгээрэлд хүргэнэ гэж амласан юм. Гэвч… мацаг дуусахаас 3 хоногийн өмнө түүнийг амийг хөнөөсөн гэдэг. Яг л Есүс, Сократыг ямар учраас хөнөөсний адилаар…

700 жилийн дараа хүний биеийг олж төрөөд Ошо хамгийн түрүүнд 21 хоногийн мацгаа дуусгав. Мэндлээд гурав хоног мөөмөө идээгүй нь "урьд” төрөлтэй нь холбоотой аж. Будда нар ухамсартайгаа энэ хорвоогоос хальж, мөн ухамсартайгаар энэ хорвоод буцаж ирдэг. Бас эцэг эхээ ухамсартайгаар сонгож, төрөхдөө ч ухамсраа хадгалсаар байдаг. Дараа нь хэсэг хугацааны дараа "мартах” үйл явц явагддаг. Гэсэн хэдий ч өмнөх төрлүүддээ хураасан сүнсний нөөц хүч хорогддоггүи юм. Гагцхүү сэрэх цагаа л хүлээж байдаг. Санах цагийг хүлээж байдаг. Хүн бүрийн дотор.

Тиймээс өнөө цагт түүнтэй хамт байгаа олон шавь нар нь бас "тэр цаг үе”-с ирцгээсэн юм. Тэд өөрсдийн Мастертайгаа дахин учирцгаасан юм.
Бяцхан Ражниш бусдаас өөр зан байдалтай хүүхэд байсан. Тэрээр байнга л туршилт хийн, үнэнийг эрж, олон хүнд хэцүү аргуудыг өөр дээрээ хэрэглэдэг байсан. Нялх балчир наснаасаа тэрээр үхэл хэмээгч үзэгдлийг туйлаас сонирхон судалсан. 5 настай байхад нь хамгийн хайртай охин дүү нь нас барахад бяцхан Ошо мацаг барьж яг л жайн лам шиг ёс үйлдсэн гэдэг. 5 настай хүүг удаан хугацаанд ятгасны эцэст л хоол унданд буцан орсон байдаг.

Ошогийн өвөө зээ хүүгээ ер бусын хүүхэд гэдгийг нь мэдэрч байлаа. Хүүгийнхээ тухай мэдэж авахын тулд өвөө нь тухайн цагийн нэртэй нэгэн зурхайчид ханджээ. Харамсалтай нь, зурхайч түүнд хүү чинь 7-с илүү наслахгүй гэж айлдав. Хүүгийн зурхайг тэрээр цааш нь үзсэн ч үгүй. Ямар ч утгагүй учраас. Тун удалгүй зурхайч өөрөө хорвоог орхин одож түүний шавь нь Ражниш хүүгийн зурлагыг үргэлжлүүлэн зуржээ. Түүний төөрөг үнэхээр сонин байж. Ражниш хүү 7 жил тутамд үхэлтэй тулгарна гэж буув. 7,14, 21 насандаа. Ингэхдээ 21 насандаа тэрээр гарцаагүй үхнэ гэжээ.

Ийм хачин зураг төөрөг буусан нь тодорхой шалтгаантай байсан юм. 7 нас, 14 нас нь Ошогийн амьдрал дахь эргэлтийн цэгүүд байсан. Энэ үед Ошо үхлийг гүн гүнзгий мэдэрч харин 21 насандаа бүрэн төгс үхсэн юм. Гэхдээ тэр махан биеэ орхиогүй. Өөрөөр хэлбэл, тэр гэгээрсэн будда болсон юм.

Ошогийн нэг дэх үхэл

Ошог 7 настай байхад хамгаас хайртай өвөө нас барсан юм. Ошо энэ хүнд үеийг түүлан өнгөрүүлсэн боловч өвөөгийнхөө үхлийг өөрийн үхэл мэт хүлээн авсан байдаг. Дөрвийн дөрвийн хоног үргэлжилсэн өвөөгийнх нь үхэл түүнд яг л ертөнц нурж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэр өвөөгөө нас барсны дараа амьдрах хүсэлгүй болсон. 3 хоногийн турш тэрээр дээш харан огт хөдөлгөөнгүй хэвтсэн юм. Тэр амь гарсан боловч энэ гурван хоног түүний хувьд үхлийг мэдрэх анхны туршлага байлаа.

Үүнээс хойш ганцаардлын мэдрэмж, бид бүгдээрээ энэ ертөнцөд ганцаар оршдог, хувьлаг оршдог гэдэг мэдрэмж түүнийг орхиогүй юм. Өвөөгөө нас барсны дараа Ражниш эцэг эхтэйгээ цуг Жабалпур хотоос холгүй суурьшин амьдрав, Ражнишийн эмээ нь түүнд маш их хайртай байсан бөгөөд насан өөд болтлоо өөрийгөө зээ хүүгийнхээ шавь гэдэг байсан. Ражниш дунд сургууль орсон. Гэвч сургуульд орсон эхний өдрөөс л дунд сургуулийн боловсрол хэт явцуу, бүтээлч биш гэдгийг ойлгосон. Тэрээр багш нарыгаа байнга цочроож, байнга хэрэг төвөг тарьдаг байсан юм. Анхнаасаа л түүний бүхий л сонирхол оюун ухааны хил хязгаараа хэрхэн давж гарах вэ гэдэг байсан бүдүүлэг, босогч гэсэн нэр зүүсэн Ошогийн хувьд энэ явдал дам байдлаар ашигтай зүйл болж хувирсан юм. Түүнийг сургууль, бусад хүмүүс цааш түлхсэн байдаг. Гэхдээ азтай нь өөр руу өөрөөсөө сурах. Ошо байдаг нэг хулигаан, муу сурлагатан байгаагүй юм, Тэр зүгээр л юмыг өөрөөр сурдаг хүүхэд байсан юм. Ражниш нийтийн номын сангийн хамгийн залуу уншигч болж хувирлаа. Шүлэг бичиж, зураг зурж эхэлсэн. Өөрийн бодлоо бусдад илэрхийлж, маш сонирхолтой түүх ярьдаг нь түүнийг бусдын дунд их нэр хүндтэй болгосон юм.

Өөрийн амьдрал дахь эхний багшаа Ошо усан сэлэлтийн багш гэж хэлсэн байдаг. Тэр хүн усанд үнэхээр дуртай байсан тул амьдралынхаа ихэнх цагийг голын эрэг дээр өнгөрүүлдэг, усанд сэлэн, байнга бясалгал хийдэг хүн байж. Түүний амьдрал бүхэлдээ голд ойрхон оршихуй болж хувирсан хүн байж. Мастер Ражниш руу хараад "Усан сэлж сурах арга гэж байдаггүй юм, Сурах боломж ч үгүй, Энэ зүгээр л дадал болохоос биш мэдлэг биш” гэсэн. Тэгээд түүнийг ус руу шидчихсэн. Хүн өөрийн амиараа дэнчин тавьж байх үедээ хийж болох бүхнийг хийдэг. Ражниш хэд хэдэн удаа усанд живсэн юм. Гэхдээ л тэр сэлж гарч чадсан байдаг. Усанд байх үедээ тэр оршихуй бүхэллэг чанартай гэдгийг мэдэрсэн юм. Бас "энд ба одоо” гэдэг төлөвт оршихыг мэдэрсэн юм. Энэ нь түүний анхны бясалгал байж. Үүнээс хойш Ражниш өдөржин голын эрэгт өнжих болсон юм. Тэр ганцаараа юм уу найзуудтайгаа элсэн дээр бясалгал хийдэг болж. Үүний зэрэгцээ тэрээр үхлийн тухай мартдаггүй байсан бөгөөд хүүрийн газар очиж олон цагаар шарил чандраладаг газар хэвтдэг байж. Ошогийн эцэг эх ингэж байгааг нь хараад зурхайчын хэлсэнийг санан зовж эхэлсэн юм. Ингээд тэрээр 14 нас хүрлээ. 14 насандаа Ошо хоёр дахь удаагаа үхэлтэй тулгарсан юм.

Ошогийн хоёр дахь үхэл

Ошог үхнэ гэж хэлсэн нас буюу 14 нас хүрлээ. Энэ удаад Ошо үхлээ ухамсартайгаар угтан авахаар шийдэв. Тэр гэрийхэндээ энэ удаадаа үхэл гарцаагүй ирнэ, түүнийг тойрохгүй нь лавтай гэж хэлээд бэлэн байвал зүгээр гэж нэмж хэлжээ. Гэр бүлийнхэн нь шоконд орж яахаа мэдэхээ болив. Гэсэн ч түүнд саад болохгүй гэж шийджээ. Ражниш өөрийн бодсоноо хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудав. Эхлээд тэр сургуулийнхаа захиралд очиж удахгүй үхэх гэж байгаа тул 7 хоногийн чөлөө өгөөч гэжээ. Захирал багш буруу сонсчихов уу, яав гэж бодоод Ражинашийг амиа хорлох гэж байна гэж ойлгон, юу болоод байгааг тайлбарла гэж шаардав. Ражниш зурхайчийн өгүүлснийг хэлээд, үхлээ хүлээх гэж байгаа тул хичээлээс чөлөө авах гэсэн юм аа гэв. Үнэхээр үхэл ирвэл түүнийг ухамсартайгаар хүлээн авах хэрэгтэй, туршлага болог гэж үзэж байгаагаа бас хэлэв. Хэрэг явдал Энэтхэгт болж байсныг санах хэрэгтэй. Тэнд шашин бүр урьд хойд төрөл, ухамсарт үхлийн тухай номлодог. Тиймээс сургуулийн захиралд хэлэх үг олдсонгүй. Тэр түүнд чөлөө өгчээ.

osho-016Ражниш тосгоны ойролцоо байдаг нэгэн хуучин сүмийн балгасанд хүрч ирлээ. Жинхэнэ үхэл түүн дээр ирээгүй ч Ражниш "үхдэл” болохын тулд чадах бүхнээ хийсэн юм. Тэрээр хэд хэдэн аймшигтай мэдрэмжүүдийг даван туулсан байдаг. Гэхдээ түүний ойлгосон хамгийн гол юм гэвэл, өөрийгөө үхэж байгаагаа мэдэх үедээ хүн тайван, үг дуугүй болдог юм байна аа гэсэн ухаарал байв. Дөрөв дэх өдөр сүм дотор нэгэн могой гулсан орж ирлээ. Ражниш түүнийг харан хэвтэж байв. Гэвч тэр айдас мэдрэхгүй байлаа. Тэр: "Үхэл энэ могойгоор дамжин ирж байж ч магад. Юунаас нь айхав? Хүлээ!” гэж боджээ. Могой түүн руу гулсан ирээд дээгүүр нь давж гулсаад цааш оджээ.
Хэрэв хүн үхлээ хүлээж авах юм бол айдас үгүй болдог. Хэрэв амьдралаас зүүгдэх юм бол айдас байсаар л байдаг. Хэрэв нэгэн цагт үхлийг бодит байдал гэж хүлээж авах юм бол тодорхой алслал үүсдэг. Тэрхүү алсын цэгээс хүн амьдралын үйл явдлын урсгалыг үзэгч мэт ажиглаж эхэлдэг. Ингэснээр хүн үхлийг ямагт дагадаг зовиур, шаналал, гуниг, цөхрөлийн заагийг давдаг.

Ийнхүү Ражниш үхэж буй бодгалийн юу мэдэрдгийг бясалган байж, эрчимтэйгээр даван туулснаар их эрт үхлийг ухамсарладаг нэгэн болсон юм. Үүнээс хойш тэр тасралтгүй бясалгаж, болж байгаа бүхнийг хүлээн авч эхэлсэн. Үхлийг ч гэсэн…

Бүхнийг хүлээж авдаг энэ төлөвөө хадгалж хөгжүүлснээр Ошо алсдаа гэгээрсэн будда болж чадсан юм. 21 насанд тохиолдсон дараагийн үхэл хүртлээ Ошо өөрийн насандаа нийцсэн зүйлсийг сонирхсоор иржээ. Тэрээр улс төр судалж эхэлсэн, найзуудтайгаа янз бүрийн юм сэдэж, шинийг сурч байсан. Тэрээр маш идэвхтэйгээр сүнсний замналаар явж, дотогшоо гүнзгийрэх шинэ шинэ аргуудыг нээж илрүүлсээр байлаа. Тэрээр урьдын нэгэн адил эргэн тойронд буй нөхцөл болзолт ертөнцтэй зөрчилдсөн хэвээр байсан тул муу нэр зүүсээр байв. Гэхдээ тэр огтоос бууж өгөөгүй юм.

Ошогийн гурав дахь үхэл

Ражнишийн бясалгал улам бүр эрчимжиж байлаа. Тэдгээрийн нэг нь модны орой дээр нуруугаа модонд наан суух нэгэн хүчтэй бясалгал байв. Гэгээрэхээсээ нэг жилийн өмнө Ражниш анх удаа сүнс биенээс салах үйл явцыг мэдэрчээ. Тэрээр энэ тухай ийнхүү өгүүлсэн байдаг: "Нэг шөнө би маш гүнзгий бясалгалд орсон тул махан бие минь модноос унасныг анзаараагүй юм. Мэдэнгүүтээ би ийш тийш хартал бие маань тэр доор газар хэвтэж байгааг харлаа. Би үргэлжлүүлээд модны орой дээр сууж байвч бие маань газарт хэвтэж байгаа нь үнэхээр хачин санагдав. Модны орой дээр байгаа надтай газарт байгаа бие маань хүйснээс гарсан мөнгөлөг, хурц өнгийн утсаар холбогдож байлаа. Цааш юу болохыг тааж хэлэхэд хэцүү байсан бөгөөд биедээ хэрхэн буцаж орох вэ гэдэгт санаа зовж байлаа. Тэр шөнө би анх удаа өөрийн биеийг хажуунаас олж харсан юм. Түүнээс хойш биеэ мэдрэх энгийн физик мэдрэмж нэгмөсөн устсан. Үхэл гэдэг зүйл ч миний хувьд оршихоо больсон. Яагаад гэвэл, бие махбодь сүнс хоёр гэдэг нэг нэгнээсээ салангад орших хоёр өөр зүйлс гэдгийг мэдэрсэн юм. Энэ үйл явдал хир удаан үргэлжилснийг хэлэхэд хэцүү байна. Өглөө үүрээр нэг тосгоноос нөгөө руу лонх зөөж байсан хоёр эмэгтэй модны хажуугаар өнгөрсөн юм. Тэд газар хэвтэж байсан миний биеийг олж харсан. Би, миний биеийг гайхан харж байгаа тэр хоёрыг модны орой дээрээс харж байлаа. Тэд миний духанд гараа хүртэл тэрхэн зуур таталцлын хүчинд авсан мэт би биедээ буцан орж нүд минь нээгдсэн. Үүнээс хойш би энэ аргыг зургаан удаа туршиж үзсэн.” Үүнээс хойш Ражниш нэгмөсөн өөрийн төв руу шидэгдсэн юм. Тэр бардам сэтгэлгүй болсон. Түүнд хэн нэгэн болох, ямар нэгэн юманд хүрэх хүсэл үлдээгүй юм. Ражнишд одоо Бурхан, Нирван сонин биш болсон. "Буддаг дуурайх” гэдэг айхтар өвчнөөс бас нэгмөсөн ангижирсан байна. Тохиромжтой цаг тулж ирэв, хаалга бараг нээлттэй байлаа. Ийм төлвийн үед амьдрал үхэл мэт байдаг. Хувь хүн үгүй болсон тул асуулт хэн ч тавих вэ дээ? Асуулт асууж болох бүх материалууд оршихоо больсон. Ингээд 1953 оны 3 сарын 21-нд 21 насандаа Ражниш бүрэн гүйцэд өөр дээрээ ирсэн юм. Тэр гэгээрсэн юм. Түүнээс өмнө олон хүн гэгээрч байсан. Гэхдээ хэн ч өөрийн гэгээрлийн тухай ийм тодорхой өгүүлж байгаагүй юм.

Эх сурвалж: "Их оюунлаг хүн” сэтгүүл

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen