Ч.Хүрэлбаатар "Aсем вилла"-д тансаг амьдарч байна

Ч.Хүрэлбаатар "Aсем вилла"-д тансаг амьдарч байна

 

Монгол Улсын эрдэнэсийн сангийн арслантай авдрыг сахин суугаа Ч.Хүрэлбаатар сайд шударга улстөрч хэмээн өөрийгөө өргөмжлүүлэн, "цүнх баригчид”-аараа магтуулсан мэдээлэл түгээх нь ихэслээ.

Түүний өөрийгөө өөд нь шидэж, өнгө зүс оруулахаар зүтгэж буй гэгээлэг мэдээллүүдийн цаана хар бараан бүхнээ дарж авах санаархал байгаа юм биш биз? Сүүлийн үед зарим хэвлэлээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хууль зөрчин өмнөд солонгосчуудад "Хотгор шанагын уурхай”-г зарсан баримттай мэдээлэл хөвөрч байна.

Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Ч.Гантулга, Ч.Гансүх түүнчлэн зөвлөх К.Дэмбэрэл нар хамтран Увс аймгийн Бөхмөрөн сумын "Хотгор шанагын уурхай”-г БНСУ-ын компанид 2 сая ам.доллараар зарсан байна. Уг наймаа хийсэн баримт материал бэлхнээ байгаа төдийгүй стратегийн чанартай орд газрыг гадны компанид ах дүүсээрээ нийлэн зарсан Ч.Хүрэлбаатар Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг хүзүүндээ зүүн суугаа нь тийм ч тайван байх зүйл биш. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эл мэдээллийн араас "Би гэр бүлийнхэнтэйгээ нийлэн гадны компанид нэг ч лиценз зараагүй” гэж хээвнэг суусан.

Чуулганы хуралдаан бүрээр хамгийн шударгуу царайлж, улс орны эдийн засгийн хямралыг санаа зовнин ярьдаг ч ар хударгаар нь эх орноо худалдаж, хуурамч амлалт тараан улсаа хорлож буй түүний хоёр нүүртэй баг саяхны Халливуны баяраар хамгийн эрэлттэй байсан гэв үү? Солонгосын сайд уу? Сангийн сайд уу? Нутгийн олныхоо итгэлээр төрийн суудалд тухалж, эдүгээ бүр Сангийн сайдын тамгыг гардсан Ч.Хүрэлбаатар үнэхээр ширэн нүүр, ширмэн тогоондоо түлэгдэх жишим үгүй "цайрчихсан” эр бололтой.

Ч.Хүрэлбаатар сайд "Асем Вилла”-гийн 10 тэрбум төгрөгийн ханштай тансаг орд харшид амьдарч, MCS-ийн босс Ж.Оджаргалтай хаяа дэрлэн суугааг тэр бүр хүмүүс мэдэхгүй. Түүний хувьд ийм үнэтэй байшин хэрхэн худалдан авч, дор хаяж 15 тансаг зэрэглэлийн автомашин оймс шиг сольж унан, үнэтэй брэндээр гангарч яваа нь үнэхээр шударга улстөрчийн имиж мөн үү? Саяхан бас Ч.Хүрэлбаатар сайд өөрийнхөө үнэн мөнийг улс орон даяар зарлаж орхисон. Юу гэвээс өдрийн хоолны мөнгөө өөрөөсөө нууж үр хүүхдийнхээ тал талхыг арай ядан залгуулдаг багш, эмч нарын "Цалин нэм” гэсэн шаардлагын хариуд нэг удаагийн 300 мянган төгрөг тараана гэж зарлав.

Түүний энэ популизм нь улс орон хямралын ангалд дэнжигнэн буй ийм хүнд үед даанч араа бодоогүй хуумгай, хариуцлагагүй мэдэгдэл болж хувирлаа.. Өмнөд Солонгосын компанид олон сая ам.доллараар улсынхаа орд газрыг зарахдаа л өөрийнх нь яриад байдаг шиг эх орондоо хайртай байдаг эсэхэд нь эргэлзэх шиг. Түүний хувьд багш, эмч нарт бэлэн мөнгө тараах энэ утгагүй шийдвэр нь тэдний тэмцлийг доромжлоод зогсохгүй манай улсын эдийн засаг дэх мөнгөн урсгалд маш их сөрөг нөлөөтэй. Эх орноо боддоггүй юм гэхэд ирэх 2020 онд МАН хэдхэн суудал авах сүүлчийн горьдлогыг өнөөх л халамж тарааж, хавтгайгаар нь дампууруулдаг "коммунистууд” гэх хуучны дургүйцлийг олонд төрүүлж орхисон ойворгон мэдэгдэл болов уу даа.

Т.Сансар

http://serelt.mn/?/p/MTc2MA==

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen