Монголын эдийн засгийг дарангуйлсан 30 гэр бүл энэ мөн үү З.Энхболд оо
Монголын эдийн засаг гуч гаран өрх гэр бүлийнхний халаасанд орсон хэмээн эртнээс яригдах болсон. Тийм ч утгаараа У.Хүрэлсүхийн танхимд Сангийн сайд болсон Ч.Хүрэлбаатарын томилгоог Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан билээ.
Энэ хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр тайлбарлахдаа "…Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг нь хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байгаа. Эдгээр 30 гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тухай хуулийг үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байгаа” гэж танилцуулсан.
Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлсэнчлэн одоо Монголдп хамгийн олон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй дараах хүмүүс байдаг ажээ. Жагсаавал: