Сэлэнгэ аймаг нэг тонн цагаан будаа хураан авла

Сэлэнгэ аймаг нэг тонн цагаан будаа хураан авла

 

Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Шидэт хөрс” ХХК нь 2017 онд тус сумын Шар-Ус 1-р багт туршилтын журмаар 0,7 га талбайд цагаан будаа тарьсан нь амжилттай ургаж өнөөдөр ургацаа хураан авахад бэлэн болоод байна.
 
Туршилтын журмаар тариалсан цагаан будаанаас нэг тонн ургац хурааж авах төлөвтэй байгаа бөгөөд одоогоор цагаан будааныхаа дээжийг Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулжээ.  Тус компани цагаан будаанаас гадна 20 гаруй нэр төрлийн хүнсний ногоо тарьж эхний ээлжинд өргөст хэмх, улаан лооль зэрэг хүнсний ногоогоо "Вагро” ХХК-д нийлүүлж эхлээд байна.  
Компани өнөөдрийн энэхүү ололтдоо тулгуурлан 2018 онд цагаан будааг их хэмжээгээр тарихаар төлөвлөөд байгаа юм байна.
 
selenge.gov.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen