МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ХУЛГАЙН ХЭРГЭЭР БНСУ-Д БАРИГДЖЭЭ


 МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ХУЛГАЙН ХЭРГЭЭР БНСУ-Д БАРИГДЖЭЭ
Сүүлийн үед Монгол улсын иргэд гадаад улсад зорчихдоо хулгайн хэргээр баригдах нь ихэсчээ. Саяхан БНСУ-ын Бусан хотод нэгэн дэлгүүрээс хувцас хулгай хийж байгаад хоёр Монгол эмэгтэй баригдсан байна.

Тэд хамгаалалтын дохиоллыг "тойрч гарах” тусгай зориулалттай цүнх ашиглан хулгай хийж байсныг илрүүлсэн гэж Бусан хотын Цагдаагийн газраас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Нутгийн найзууд болох энэ хоёр эмэгтэй нь 2017 оны гуравдугаар сараас хойш бэлэн хувцасны 10 дэлгүүрээс 14.4 сая воны  үнэ бүхий 287 хувцас болон 12 үнэртэй ус хулгайлжээ.

Монгол бүсгүйчүүд  хулгайлсан бараагаа Монгол руу явуулж үндсэн үнийнх нь тал үнээр худалдан борлуулдаг тухайгаа эхний мэдүүлэгтээ дурджээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen