Бэкхемын гэр бүл бүл нэмнэ

 
Өчигдөр Барууны хэвлэлүүд Бэкхемын гэр бүлд тав дахь хүүхэд нь удахгүй мэндэлнэ хэмээн мэдээлсэн. Одоогоор Виктория бүсгүй бие давхар болоогүй ч хүүхэд төрүүлэх бэлтгэлээ хангаж байгаа аж. 

Саяхан тэдний найз гэр бүл болох ахлах тогооч Гордон Рамзи, түүний эхнэр Тана нар тав дахь удаагаа ээж, аав болох гэж байгаа гэдгийг олж мэджээ. 

Энэ мэдээг сонсоод Виктория, Дэвид нар бүл нэмэх шийдвэр гаргасан гэнэ. Үүний тулд Виктория хүүхэд олоход нэн тохиромжтой тусгай хоолны дэглэмийг барьж эхэлсэн байна. Виктория бүсгүй фолийн хүчлээр баялаг ногоо, жимс тэргүүтнээр хооллож эхэлжээ. 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen