“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” Монголын Үндэсний музей цагийн хуваарийн дагуу ажиллана

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” Монголын Үндэсний музей цагийн хуваарийн дагуу ажиллана

 

Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт анх 1925 онд Женевт зохион байгуулагдсанаар 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгох уриалга гаргасан гэдэг.Улмаар 1951 онд Олон Улсын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг "Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

 

Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн "Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргаж 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.

 

 

Тэгвэл тус өдрөөр Монголын Үндэсний музей жил бүр сонирхолтой арга хэмжээ болон үйл ажиллагааг музей үзэхээр ирсэн бяцхан үзэгчиддээ зориуланзохион байгуулдаг. Энэ жилийн Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Монголын Үндэсний музей цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд "Баатрууд”, "Алтан титэм”музейн боловсролын хөтөлбөрүүдэд үзэгч хүүхдүүддээ үнэ төлбөргүй хамруулахаар бэлдээд байна. Хүүхэд багачууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

 

 

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” Монголын Үндэсний музей цагийн хуваарийн дагуу ажиллана

 

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” Монголын Үндэсний музей цагийн хуваарийн дагуу ажиллана

 


Сургуулийн өмнөх насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen