Их Британид нефть тээвэрлэгч хөлөг онгоц ачааны хөлөг онгоцтой мөргөлджээ

Их Британид нефть тээвэрлэгч хөлөг онгоц ачааны хөлөг онгоцтой мөргөлджээ

 

ЛОНДОН, 2025 оны гуравдугаар сарын 11 /DW/. Хойд тэнгис дэх Их Британийн зүүн эрэгт нефть тээвэрлэгч хөлөг онгоц ачааны хөлөг онгоцтой мөргөлдсөн тухай тус улсын эргийн хамгаалалтын алба мэдээлжээ.

 

Уг осол Халл хотоос зүүн зүгт орших Зүүн Йоркшир эргийн ойролцоо даваа гарагт орон нутгийн цагаар өглөөний 9.48 цагт гарсан байна. Хөлөг онгоцууд мөргөлдсөний дараа их хэмжээний гал гарчээ. 

 

Далайн замын хөдөлгөөнийг хянадаг “MarineTraffic” албанаас мэдээлснээр, нефть тээвэрлэгч хөлөг онгоц нь АНУ-ын далбаан дор тээвэр хийдэг “Stena Immaculate” хөлөг онгоц, харин ачааны хөлөг онгоц нь Португалын далбаан дор чингэлэг тээвэрлэдэг “Solong” хөлөг онгоц ажээ. 183 м урт "Stena Immaculate" хөлөг онгоц Грекийн Айи-Теодори боомтоос Английн эрэгт ирээд зогсож байсан бол 140 м урт "Solong" Шотландын Грейнжмут боомтоос Нидерландын Роттердамыг чиглэн явж байжээ.

 

Хөлөг онгоцууд мөргөлдсөний улмаас 32 хүн гэмтэж бэртсэн байна. Шатаж буй хөлөг онгоцуудаас багийн гишүүдийг аварч, Гримсби-Ист боомтод хүргэжээ. Их Британийн эргийн хамгаалалтын алба ослын уршгийг арилгах арга хэмжээг авч байна.

 

Ослын газар руу аврах завь, нисдэг тэргүүд, гал унтраах техник хэрэгслээр тоноглогдсон нисэх онгоцууд болон ойролцоо явж байсан хөлөг онгоцуудыг илгээсэн байна. "Sky News" сувгаар мэдээлснээр, Америкийн нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг цэргийн зориулалтаар нисэх онгоцны түлш тээвэрлэхэд ашиглаж байсан байж магадгүй. Түлш асгарснаар байгаль орчныг ихээхэн бохирдуулж болзошгүй гэж шинжээчид анхааруулж байна. 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • In today's fast-paced world, staying informed about the latest advancements both locally and globally is more crucial than ever. With a plethora of news outlets vying for attention, it's important to find a trusted source that provides not just news, but analyses, and stories that matter to you. This is where [url=https://www.usatoday.com/]USAtoday.com [/url], a premier online news agency in the USA, stands out. Our dedication to delivering the most current news about the USA and the world makes us a key resource for readers who seek to stay ahead of the curve.

    Subscribe for Exclusive Content: By subscribing to <a href=https://www.usatoday.com/>USAtoday.com</a>, you gain access to exclusive content, newsletters, and updates that keep you ahead of the news cycle.

    [url=https://www.usatoday.com/]USAtoday.com [/url] is not just a news website; it's a dynamic platform that enables its readers through timely, accurate, and comprehensive reporting. As we navigate through an ever-changing landscape, our mission remains unwavering: to keep you informed, engaged, and connected. Subscribe to us today and become part of a community that values quality journalism and informed citizenship.

    Yesterday, 19:57