АНУ-ын үйлдэл бусдыг хохироохын сацуу өөрт нь ч ашиггүй гэв
14 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулган гуравдугаар сарын 6-нд эдийн засгийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлгэж, холбогдох албан тушаалтнууд тус улсын хөгжлийн шинэчлэлт, санхүүгийн төсөв, худалдаа банк санхүү үнэт цаас зэрэг асуудлаар олон улсын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
БНХАУ-ын Худалдааны яамны сайд Ван Вэньтао энэ үеэр АНУ гаалийн татвар нэмж ногдуулж буй зэрэг асуудалтай холбогдуулан хэлэхдээ, "АНУ нь фентанилээр шалтаг болгож, Хятад улсад гаалийн татвар нэмж ногдуулах нь үнэн худлыг хутгаж, хар цагааныг тонгоруулж буй явдал. АНУ -ын худалдаа хөрөнгө оруулалтын хязгаарлалтын бодлого нь ганц талын ноёрхлын нийтлэг жишээ бөгөөд бусдыг хохироохын сацуу өөрт нь ч ашигггүй юм. Сүрдүүлэг хавчлага нь Хятад Улсад хэрэгжихгүй бөгөөд айлгаж ч чадахгүй. Хятад, Америк аль аль нь амжилтад хүрэх нь бие биедээ боломж болохоос биш заналхийлэл биш. Хятад, Америкийн хамтын ажиллагаа нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлттэй нийцнэ" гэжээ.