640мл усны шид
УС УУХ НЬ ОЛОН АШИГ ТУСТАЙГ БИД МЭДНЭ. ГЭХДЭЭ ЗӨВ УУСНААР ДАРАЛТ ИХСЭХГҮЙ, БӨӨР ӨВДӨХГҮЙ, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНӨӨР ӨВЧЛӨХГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙГ АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ М.ЧИМГЭЭ ӨГҮҮЛСЭН ЮМ.
Төрийн дууллаа сонсгосон ус уухад өвдөхгүй
М.Чимгээ эмч усны тухай “Баярлалаа” лекцийг эхлүүлэхийн өмнө нэгэн туршилтын видеог харуулсан юм. Яг ижил хоёр стаканд адил хэмжээний ус хийгээд нэгэнд нь Монгол Улсын төрийн дуулал, нөгөөд нь түгшүүрийн дуу сонсгож хөлдөөжээ. Зургаан цагийн дараа усны хөлдсөн байдлыг харахад түгшүүрийн дуу сонсгосон ус овойж тэгш бус гадаргуутай хөлдсөн бол Төрийн дуулал сонсгосон мөс тэгш гадаргуутай болж хөлджээ. Түүнийг Токиогийн их сургуульд суралцаж байхад япон багш нь “Монголын эмч та тун азтай хүн юм. Та төрийн дууллаа усандаа сонсгоод л уугаад байхад өвдөхгүй, эрүүл байна” гэж хэлжээ. Учир нь уг эрдэмтэн 64 улсын төрийн дууллыг усанд сонсгож туршилт хийхэд энэ туршилтын үеэр Монголын төрийн дууллыг усанд сонсгоход цасан ширхэг адил гайхамшигт талст үүсэж хөлдсөн байна. Энэхүү усыг Японы эрдэмтэн зөв бүтэцтэй, сайхан ус гэж тодорхойлсон байна. Тиймээс Төрийн дууллаа сонсгоод усаа уугаад байхад өвдөхгүй хэмээсэн аж. М.Чимгээ эмч усыг аялгуу, үг, бодлоор энергижүүлэх боломжтойг өгүүлээд усыг энергижүүлэх чадвар хүн бүхэнд бийг хэлсэн юм. Тэрээр зөв ус уухын тухайд ийнхүү өгүүллээ.
Өглөө өлөн элгэн дээрээ 640 мл-ыг хүйтэн бүлээнээр залгилж ууна.
Нүдний 95 хувь нь ус
Эмэгтэй хүний биеийн 60 хувь нь, эрэгтэй хүний биеийн 65 хувь нь ус байдаг. Залуу байх тусмаа усны хэмжээ их, хөгшрөх тусмаа улам багасдаг. Тархины 83, бөөрний 83, уушгины 85, ясны 22 хувь, нүдний 95 хувь, зүрхний 75 хувь, булчингийн 75, цусны 94 хувь нь ус байдаг аж. Хүүхэд байхад бидний биеийн 75 нь, идэр насанд 60 хувь нь, өтөл насанд 50 хувь нь ус байдаг.
Заавал яагаад 640 мл вэ?
Насанд хүрсэн хүний хоол боловсруулах системийн урт 12 метр бөгөөд үүнийг бүрэн цэвэрлэхийн тулд өлөн элгэн дээрээ 640 мл ус уух шаардлагатай. Өглөөд халуун ус ууж болохгүй бөгөөд шүдээ угаалгүй ууна. Өглөө халуун ус ууснаар гэдэс дотор ялзралын процесс болон хурдан хөгшрөх үйл явц явагддаг төдийгүй халуун ус ууснаар нойрмоглож, нозоордог байна. Өөрийн тасалгааны температуртай адил буюу хүйтэн бүлээн ус уух нь гэдэсний гүрвэлзэлтийг түргэсгэж буй үйлдэл бөгөөд хурдан, хурдан залгилж уух ёстой аж. Залгилж уусны дараа бүдүүн гэдэс маш сайн цэвэрлэгдэж, урьд өдөр нь идсэн хоол хүнсний үлдэгдэл биед хор болохгүйгээр гадагшилдаг бөгөөд өглөө уух усыг орой унтахдаа бэлтгэж хонох нь хамгийн зөв сонголт аж.
Хоол идэхдээ ус ууж болохгүй. Хоолоо идэхээс 30 минутын өмнө ус ууж, хоолоо идчихээд 90 минутын дараа ус ууна.
Өглөө өлөн элгэн дээрээ ус уусны дараа 40-45 минутын дараа, шүдээ угаахгүйгээр өглөөний цайгаа ууна. Цайгаа ууснаас 20-25 минутын дараа шүдээ угааж болно. Өсвөр насны хүүхдүүдэд энэ хуваарийн дагуу ус уулгаж, өглөөний цайг нь уулгаснаар нүүрэн дээрх батга арилдаг байна.
Хоол идэхдээ ус ууж болохгүй. Хоолоо идэхээс 30 минутын өмнө ус ууж, хоолоо идчихээд 90 минутын дараа ус ууна. Хоолтойгоо хамт ус уудаг хүмүүс нэг бол тарган, нөгөө бол туранхай, хэзээ ч хэвийн жинтэй байдаггүй. Хоол идэхдээ ус ууж буй нь биен дэх бүх витаминуудыг хөөж буй хэрэг бөгөөд ходоодонд хоол ороод шимэгдэх процессыг усаар хөөж гаргаж, ямар ч витамин менарал авч чаддаггүй.
1кг =40 мл
Өдөрт уух усны хэмжээг тооцохдоо нэг килограммд 40 мл ус гэж тооцохыг ДЭМБ-аас зөвлөдөг. Жишээлбэл, 60х40 мл гэж үзвэл 2400 мл буюу 2.4 литр усыг өдөрт ууна. Хэрвээ өглөөд 640 мл ус уудаг бол үүнийгээ хасаж тооцон (2400-640) 1760 мл-ыг өдөрт ууна.
Эд эс, эрхтэн системээ эрүүл байлгахын тулд усыг бага, багаар шимж уух ёстой. Огцом, огцом залгилж ууснаар зүрхэнд ачаалал өгч, судасны хананд даралт үзүүлдэг. Үүний улмаас даралт нь байнга ихсэж, харвалт өгдөг.
Усыг буруу уувал өвчин болдог. Хэтэрхий их хэмжээгээр ууснаар бөөрний дутагдал, зүрх судасны үйл ажиллагааны дутагдалд ордог. Зүрх нь өвддөг, хавагнадаг бөгөөд усыг буруу уудаг хүмүүс өглөө сэрэхдээ нүд нь бүлцийж, орой ажлаасаа харихдаа хөл нь хавагнасан байдаг.
Өдөр усыг уухдаа шимж ууснаар эд эс бүрийг тэжээж, өдрийн усыг залгилж уувал таргалдаг эсвэл турдаг. Учир нь залгилж ууснаар эсэд очилгүй, эсийн гадна талаар гүйдэг. Усыг таван жилийн турш залгилж уух юм бол ялангуяа эрчүүд даралт нь ихэсдэг, бөөрний дутагдалд ордог. Эд эс, эрхтэн системээ эрүүл байлгахын тулд усыг бага, багаар шимж уух ёстой. Огцом, огцом залгилж ууснаар зүрхэнд ачаалал өгч, судасны хананд даралт үзүүлдэг. Үүний улмаас даралт нь байнга ихсэж, харвалт өгдөг. Монгол Улс тархинд цус харвах өвчнөөр дэлхийд нэгд ордог. Чихрийн шижин өвчнөөс сэргийлэх хамгийн зөв арга бол усыг зөв уух юм. Монгол хүүхдийн хоолой шүд өвддөг шалтгаан нь өглөө шууд сэрээд амаа угаадагтай холбоотой бөгөөд амны хөндийд буй микро организмуудыг үгүй хийснээр ийнхүү өвчилдөг байна. Ийнхүү багаасаа хоолой нь өвдөж эхэлснээр ангинатай болж, зүрх, үе мөчөө өвтгөн хоолойны ангина нь зүрх, үе мөчөөс гадна бөөрний өвчний суурь болдог. Хоолой нь өвдөхгүй бол монгол хүүхэд хүн бүр эрүүл байх боломжтойг М.Чимгээ эмч өгүүлэв. Мөн орой шүдээ зөв угаах нь маш чухал. Орой унтахын өмнө шүдээ угааснаар аман дахь микро организмуудыг үгүй хийж, өглөө эсрэгээрээ ам өмхийрөөд сэрдэг. Тиймээс унтахаасаа өмнө бус оройн хоолоо идсэнээсээ хойш нэг цагийн дараа угаана. Шүдээ угааснаас хойш огт юм идэлгүй усаа уусаар унтах ёстой аж.
Халуун ус ид шидтэй
Нэг аяга халуун ус уух нь биеийн дулааныг нэг градусаар буулгадаг. Бие жаахан жихүүцэх үед нэг аяга халуун ус ууж, дулаан хөнжлөөр хучаад хэвтэхэд 15 минутын дараа халуун буудаг. Ядарч буй үед, нойргүйдэхэд час халуун нэг аяга ус уугаад хөдлөхгүйгээр хэвтчихэд унтдаг бөгөөд мөн халуун ус уур бухимдлыг бууруулах шидтэй аж. Халуун ус хамгийн сайн цангааг тайлдаг. Хөхөнд хамгийн сайн сүү оруулдаг зүйл бол ус болохыг мөн өгүүлээд тогтсон цагийн хуваарийн дагуу уух нь печень идэх, сүүтэй цай, шар будаанаас илүү гэв. Хоёр литр халуун усыг нэг цагийн дотор ууж, ээжийг нэг цаг амрааснаар хөхөнд сүү орсон байхыг харах болно.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл