Х.Нямбаатар: ТҮК-иудын 70 хувь нь хот тохижилт, дүүргийн удирдлага байсан хүмүүсийн хувийн компани учраас тендер дахин зарлана

Х.Нямбаатар: ТҮК-иудын 70 хувь нь хот тохижилт, дүүргийн удирдлага байсан хүмүүсийн хувийн компани учраас тендер дахин зарлана

 

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалин 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг болж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тохижилт үйлчилгээний компаниудын тендерийг дахин зарлана гэдгийг  мэдэгдэв.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ТҮК-иудын 70 хувь нь хот тохижилт, ЗАА, дүүргийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хувийн компани байдаг. Хот зардлыг нь нэмсэн ч гуйлгаж байж ажлын хийлгэдэг. Одоо ийм асуудал байхгүй, бизнесийн зарчмаар явна.

Мөн ирэх жилээс тоног төхөөрөмжийн зээл олгож эхэлнэ. Тиймээс ажил хийе гэдэг сэтгэлтэй компаниуд нь ажлаа хийгээд явна. Тендерт одоо ажиллаж байгаа компаниуд оролцох боломжтой” хэмээн ярилаа.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen